
Цөцгийн тос буюу масло гэж юу вэ?
Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна.Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Бидний хувьд багадаа сливочный масло буюу орос цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэж өссөн хүмүүс цөөнгүй. “Одоо дэлгүүрүүдээр масло төрөл төрлөөрөө байх хэдий ч дээр үеийн тэр амтыг гүйцэх масло хаанаас ч эрээд олдохгүй юм” гэж ярих хүмүүс олон байдаг.
Маргарин гэж чухам юу юм бол?
Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.
Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.
Масло, маргарин хоёрыг хэрхэн ялгах вэ?
Масло уу, эсвэл маргарин уу? Энэ хоёрыг ялгаж сурахын тулд та хамгийн түрүүн орц найрлаганд нь юу орсон байдгийг мэдэж байх хэрэгтэй.
Жинхэнэ цөцгийн тос буюу маслоны найрлаганд дараах үндсэн жорууд орсон байх ёстой:
-Витамин A, D,E агуулагдсан
-Pure natural- байгалийн гаралтай
-Saturated fat- ханасан өөхний найрлагатай- /хэмжээ их/
-Холестерины хэмжээ их
Харин маргарины найрлагад дараах жорууд бичигдсэн байдаг:
-Витамин A, D агуулагдсан
-Сontain trans fat- Транс өөх агуулагдсан
-Маслоноос 25-60 хувь илүү калори агуулсан байдаг /калорын хэмжээ их/
-Unsaturated fat- ханаагүй өөх буюу ургамлын гаралтай / Vegetable oil, Hydrogenated oil/
-Холестерины хэмжээ бага
Дээрх жоруудаас харахад та масло, маргариныг ялгахын тулд хамгийн түрүүнд транс өөх агуулсан эсэхийг нягталж үзэх нь чухал. Өөрөөр хэлбэл транс өөх агуулагдсан бол тэр нь маргарин бөгөөд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүтээгдэхүүн гэж ойлгож болно.
Харин үүний дараагаар таны шалгах ёстой зүйл бол ханасан болоод, ханаагүй өөхний хэмжээ юм. Таны сонгож байгаа бүтээгдэхүүний найрлагад Saturated fat буюу ханасан өөх их хэмжээгээр орсон бол та байгалийн гаралтай бүтээгдэхүүн буюу масло гэж ойлгож болно. Харин эсрэгээрээ найрлагад нь /Unsaturated fat/ буюу ханаагүй өөхний хэмжээ их орсон маргарин юм. Мөн таны сонгох гэж байгаа бүтээгдэхүүн дээр транс өөх агуулаагүй гэсэн мөртлөө vegetable oil /ургалмлын тос/, Hydrogenated oil /ус төрөгчтэй газрын тос/-ны найрлагатай гэсэн бол энэ нь ургамлын гаралтай ханаагүй тосоор хийгдсэн маргарин байх нээ. Та эдгээр зүйлсийг сайн мэдэж байхад масло, маргарин 2-ыг ядах юмгүй ялгаж таньж сурна.
Маргарин хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Барууны хөгжингүй орнуудад хүнсний ямар ч бүтээгдэхүүний шошгон дээр трансжирын агууламжийг заавал заахыг хуульчилсан байдаг аж. Маргаринд трансжирын хэмжээ 40 хувьд хүрдэг учир цусан дахь холестериныг нэмэгдүүлж, эсийн бүрхүүлийн хэвийн ажиллагааг алдагдуулж, хорт хавдар болон судасны эмгэг үүсгэж, бэлгийн чалхад сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулсан юм.
1993 онд Харвардад хийгдсэн сувилагч нарын судалгаанд 85000 эмэгтэй оролцжээ. Судалгаагаар трансжир ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүсийн хувьд бусдаасаа зүрхний шигдээс болон чихрийн шижингээр өвчлөх магадлал 50 хувиар их байсан нь тогтоогджээ.
Мөн маргарины хэрэглээ нь цөцгийн тос, тарган махнаас илүүтэйгээр зүрх судасны өвчний эрсдлийг үүсгэдэг гол зүйл болох нь нотлогдсон аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.