МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөв

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

МҮОХ-ны ерөнхийлөгчөөр 2001 оноос хойш өнөөг хүртэл ажилласан Д.Загдсүрэн өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгчээ.

Тодруулбал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэлээ.

Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль явуулахтай холбоотой ээлжит бус гишүүдийн хурал зарлан хуралдуулах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх болов. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.