Чойжин ламын сүм музейн дэргэдэх гудамжийг “Лодонгийн Түдэвийн гудамж” болголоо

Twitter Print
2020 оны 06-р сар 30-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 метр замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргалаа.

Тус замыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон юм. Өдгөө тохижуулах ажлыг хийж буй. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.