
Харшлын олон өвчний дотроос хамгийн өргөн тархсан нь хүнсний харшил байдаг. Учир нь хоол хүнс нь уураг, нүүрс-ус,өөх тос, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисыг агуулдаг ба тэдгээрээс хамгийн түгээмэл харшил төрүүлэгч (аллерген) нь уураг юм. Ингэснээр хүний биед харшил үүсч, харшлын шинж тэмдгүүд илэрдэг.
~ Харшил үүсгэх хүнсний бүтээгдэхүүнд нь өндөг, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, шар буурцаг, шош, модны самар, загас дун зэрэг хамаарна. Та эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ анхаарч, өөрийн биед ямар шинж тэмдэг илэрч буйг анхаараарай.
Мөн ямар нэгэн хүнсний зүйлээс харшилдаг бол урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлүүдийг анхаараарай.
ҮҮНД:
~Харшил төрүүлэгч хүнсний зүйлийг хэрэглэхгүй байх, зайлсхийх
~ Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар унших
~Агаар салхинд гарах үедээ өөрт тохирсон хоол хүнсээ авч явах
~ Хүнсний бүтээгдэхүүнийг шошгожуулах.
~Эмчээс зөвлөгөө авах
Эмийн зохисгүй хэрэглээ нь эрүүл мэндэд хортой.