Их хоол идвэл их хөдөлж шатаах хэрэгтэй гэдэг нь энгийн логик

Twitter Print
2022 оны 01-р сар 19-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ чи өөрөө л жаахан хичээгээд бас сахилга баттай байж чадвал илүүдэл жингээс салах нь их энгийн шүү. Хэрвээ өвчний улмаас жин нэмсэн, хөдөлгөөн хязгаарлагдсан биш л бол шүү.

- Идсэн уусан хэрээрээ биеийн хөдөлгөөн хийж булчингаа ажиллуулан илүүдэл энергиэ шатааж сурах.

- Зарцуулсан энергиэсээ илүү гаргалгүй хооллодог болох.

Энэ хоёрыг л марталгүй дагаж мөрдөөд байвал нэг их хүч гаргалгүй хэвийн эрүүл жингээ бариад байх боломжтой.

Нэг ёсондоо авсан илчлэг болон зарцуулах энерги хоёр чинь харилцан тэнцсэн, балансаа барьж байх тухайд юм. Их хоол идвэл их хөдөлж шатаах хэрэгтэй гэдэг нь энгийн логик.

Харин эрч хүчтэй залуу байхад бид ерөнхийдөө хамгийн их иддэг байж. Тэгээд тэгж их хөдөлж шатаадаг учир таргалах нь бага байдаг. Харин нас ахихын хэрээр хөдөлгөөн багасдаг боловч харин идэх хүнслэх хэмжээгээ тэр хэрээр нь багасгадаггүй.

Сунасан ходоод, идээд сурчихсан хэмжээгээр идсээр атлаа харин хөдөлж шатаадаг идэвх хөдөлгөөн маань хэд дахин багассан байдаг. Тиймээс энэ ялгаагаа ажиглан, хэмжээгээ мэдэрч хооллох нь хамгийн зөв болдог.

Тэгээд ч заавал өдрийн тэдэн удаа хооллох ёстой гэсэн программаас салж, хэзээ өлсөх мэдрэмж төрсөн үедээ л тааруулж хооллох нь зөв. Мэдээж хүн бүрийн онцлог байдлаас болж өөр өөртөө таарсан хэмнэлээ олж авах хэрэгтэй. Уг нь бол их энгийн зүйл шүү.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.