Өнөөдөр алдарт Эйфелийн цамхаг нээгдсэн өдөр

Twitter Print
2023 оны 05-р сар 06-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Эйфелийн цамхаг буюу Төмөр Хатагтай нь өнөөгийн Парисын хамгийн том архитекторын дурсгал бөгөөд түүнийг зохиогч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ.

Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт 324 метрийн өндөрт, 130-аад жил ихэмсэглэн сүндэрлэж байна.  

300 м өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57 м өндөрт 345 шат, 2-р давхар нь 125 м өндөрт дахин 359 шаттай байдаг бол 274 м өндөрт байх 3-р давхарт нь нийт 1652 шат хүртэл цахилгаан өргүүр байх тул шатаар алхах шаардлага байхгүй.

History & construction of the Eiffel Tower - OFFICIAL Website

Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэвэрхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг ажээ.

Eiffel Tower - Summit: Guided Visit

Түүхийн хуудас сөхвөл Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр конструкцыг 2.5 сая ган холбоосоор холбож байж, дунджаар сард 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5-р сарын 6-нд баригдаж дуусчээ.

The Eiffel Tower might be repainted its original vibrant color ...

Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байжээ. Зохиолч Гё Дэ Мопассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ.

Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхгийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг.

Одоогийн байдлаар цамхагаас жилд 29 сая долларын ашиг олдог ба 7 жил тутамд хийдэг будаг сэргээх ажилд $5.300.000, цахилгааны төлбөрт $400.000 төлдөг гэнэ. Түүнчлэн жилд 7.5 сая киловатт цахилгаан хэрэглэдэг ажээ.

Eiffel Tower – Our Bold Life

Ийнхүү байгуулагдсан цагаасаа хойш 130-аад жил хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн гайхалтай урлагийн бүтээл болон сүндэрлэхийн зэрэгцээ, үе дамжин шагшигдах инженерийн маш үнэт өв нь дэлхийн сая, сая жуулчдын хамгийн үзэх дуртай байгууламжын нэгэн болгожээ.  

Бэлтгэсэн: Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.