Мөнхийн хотын баг дөрвөн жилийн дараа “Аваргуудын лиг”-т эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 05-р сар 05-нд 15:51 цагт
Мэдээний зураг,
Италийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд хоёр тойрог үлдлээ. Өчигдөр “Сери А”-гийн талбайд  зургаан тоглолт болоход “Милан”-“Интер” 1:0, “Турин”-“Верона” 1:0, “Парма”-“Сампдория” 2:0, “Катанья”-“Рома” 4:1, “Удинезе”-“Леворна”-г 5:3-аар хожсон бол “Женова”-“Бологна” 0:0-ээр тэнцсэн байна. Харин өнөө шөнө “Лацио”-“Хелльс Верона”, “Ювентус”-“Аталанта”, “Фиорентина”-“Сосула”, “Наполи”-“Кальяри” багуудн тоглолт болоно. Энэ улиралд “Сери А”-д К.Иммобели, Л.Тони нар 20 гоолтой мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа бол К.Тевез 19, Г.Игуайн 17 гоол оруулж удаалж байгаа аж. Лигийн тэмцээнийг Турин хотын “Ювентус” 93 оноотой тэргүүлж, түрүүлэх нь тодорхой болсон. Мөн Мөнхийн хотын “Рома” 85 оноо авч хоёрдугаар байр эзэлж байна. Ингэснээр Ф.Тотти ахлагчтай нийслэлийн баг дөрвөн жилийн дараа “Аваргуудын лиг”-т оролцох эрхээ авлаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.