Big Gee эргүүл хийж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ үр хүүхэд, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, өнөөдөр “school police” хийж, зам хөндлөн гарч буй сурагчдад тусалж байгаа аж.

Тэрбээр Нийслэлийн Иргэдийн хурлаар баталсан “School police” эцэг, эхийн эргүүлийн журамын дагуу үүргээ гүйцэтгэсэн нь энэ юм. Уг журмын зорилго нь хүүхдийн аюулгүй байдалд хараа хяналт тавих, анхаарал болгоомжтой байх, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Сургуулийн орчинд “School police” ажиллаж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэргийн гаралт 25 хүртэлх хувиар буурсан судалгаа бий.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.