Б.Бүлтэн эмчийн хувийн эмнэлэг хүүхдийн аминд хүрэх шахжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 07-нд 03:17 цагт
Мэдээний зураг,
Монголын урдаа барьдаг эмч нарын нэг Б.Бүлтэн эмч хариуцлагагүй хандаж, усан хаван ихтэй эхийн хүүхдийг эндээх шахсан тухай мэдээлэл цахим хуудсаар гарч эхэллээ.

Тодруулбал Б.Бүлтэн эмчийн хувийн эмнэлэг болох "Таны төлөө бид" эмнэлэгт жирэмсний хяналтанд байсан ээж их хэмжээгээр хавагнаж биеийн жин нь 63 кг-аас 113 кг болтлоо нэмэгдээд байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ. Идэж, ууж байгаа зүйлээс чинь шалтгаалж байна, хаван биш их таргалсных гэж хүртэл хэлсэн байна.

Үүгээр ч зогсохгүй уг ээжийг хугацаанаасаа өмнө төрөхөөр болоход хүүхдийг чинь аврах боломжгүй гэсэн хариу өгч байжээ. Юутай ч "Таны төлөө бид" эмнэлгийн хяналтанд 8 сар байсан хэрнээ хавангаа ч буулгаж чадаагүй ээж ЭХЭМҮТ-д очоод эсэн мэнд амаржиж чадсан байна.

Ингээд энэ ээжийн захидлыг хүргэе. 

"Сүүлийн сар гаруй хугацаанд амьдралд минь маш олон зүйл давхцан өнгөрлөө. Аз жаргал, баяр баясгалангаа угтаж авахаар хүлээж байсан миний амьдралд хамгийн том гарз тохиосон юм. Өнгөрсөн гурван сард хайрт аавыгаа алдаж энэ үед би долоон сартай жирэмсэн байсан. Амьдрал орвонгоороо эргэх болсон аймшигт, гунигт өдрүүд үргэлжилж байна. Яагаад ийм зүйл миний амьдралд тохиох болсныг асууж барахгүй юм. Би дээрээ эгчтэй. Эгч маань мөн адил аавыг өнгөрөхөд таван сартай, гурав дахь хүүхдээ тээж байлаа. Хөөрхий муу ээжийгээ хараад элэг минь урагдах шиг, хаашаа ч хашгираад давж барахгүй мэт гүнзгий хар нүхэнд унасан юм шиг санагдаж байсан.

Аавыгаа алдаад яг нэг сар, нэг хоногийн дараа миний бие муудаад хугацаанаасаа 20 хоногийн өмнө хүүхдээ гаргахаар болсон. Шалтгаан нь миний бие битүү усан хавантай болоод хүүхэд маань бүтэлттэй, мөн хавантай болсон байсан. Өөрийн биеийн жин дээр огцом 30 кг хаван нэмсэн гэсэн үг. Та бүхэн гайхаж байгаа байх. Намайг ийм болтлоо юу хийж байсан юм бол гээд. Би хувийн эмнэлэгт нэг сартайгаасаа эхлээд хяналтад орж энэ хугацаанд гурван удаа хаван буулгах эмчилгээ, тонусны эмчилгээг хэвтэж байх хугацаандаа хийлгэсэн. Үр дүн бага, хаван буухгүй, нүүр гар хөл хүн танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн. Та бүхэн итгэхэд бэрх ч би өмнө 63 кг жинтэй байсан ч төрөхдөө 113 кг болж нэмсэн. Бүхэл бүтэн 50 кг нэмэгдсэн байхад Монголын урдаа барьдаг, гайхалтай нэр хүндтэй эмч миний хаваг наадах чинь чиний идэж идэж ууж байгаагаас болсон. Энэ бол хаван биш, чи дэндүү тарган болсон байна гэж хэлээд онцын эмчилгээ хийдэггүй байсан. Ийм хүнд байхад нэр хүндтэй хэдэн сар хяналтад нь байгаа эмчдээ би итгээд л таргалчихаж хэмээн өөрийгөө бодож байлаа. Гэтэл хүүхдийн маань зүрх гурван удаа зогсоход тэр өндөр төлбөртэй эмнэлгийн эмчилэгч эмч нар “Одоо өөрөө л мэд. Бид хийх зүйлээ хийсэн, чи Эх нялхас явсан дээр байх аа. Бид нар хүүхдийг чинь болно бүтнэ гэж хэлэхгүй, манайд хүүхдийн аппарат хэрэгсэл байхгүй. Түүнээс бол хагалаад авах амархан гэж байсан.

Бүхэл бүтэн найман сар сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод дээр нь хүүхдээ алд гэж хэлсэн.

Ингээд би маш яаралтай Эх нялхаст ирж шинжилгээ өгөөд яаралтай хагалгаанд ороход эмчлэгч эмч нар маань мэл гайхаад “Арай ч дээ ийм болтлоо эмнэлэг бараадахгүй хаагуур явж байсан юм бэ" гэж асуугаад Бүлтэн эмчийг гэж хэлэхэд тэр хүн чинь гавьяат эмч шүү дээ гэж толгой сэгсэрч байсан. Сэхээний тасаг руу намайг шилжүүлж яаралтай хагалгаанд ороход нуруу маань тэр чигтээ хавантай, мэдээ алдуулалт хийхэд нугас олдохгүй маш хүндрэлтэй байсан. Ямартай ч миний охин аврагдаад архаг бүтэлттэйгээр нярайн тасагт тусдаа эмчилгээ хийлгэж байж тэнхээ орсон. Хэт их хаван хүүхдийн амьсгалах орчинг багасгадаг бөгөөд бүтэлт удаан үргэлжилвал маш муу үр дагавартай байдаг юм билээ. Охин маань бас хавантай төрсөн. Хөөрхий үр минь битүү хавантай маш хүнд байсан. Намайг болон охиныг минь ийм болтол нь найман сар юу ч хийж чадаагүй Бүлтэн болон Байгальмаа эмчид би үнэхээр гомдолтой байна. Би итгэж байсан шүү дээ тэгээд охин бид хоёрын амь нас юу биш юм шигээр хандаж болно гэж үү

Одоо би төрөөд найм хонож байна. Энэ хугацаанд миний биеийн жин 15 кг хассан маш их хавантай учир эмчилгээний үрд дүнд 1-3 кг хасаж байна.

Энэ их усан хавантай,  даралт 150-аас буухгүй хэвтэж байхад Бүлтэнгийн эмнэлэг ямар ч арга хэмжээ аваагүй. Та бүхнийг "Таны төлөө бид эмнэлэг"-ийг зорихгүй байгаасай гэж хүсч байна.

Удахгүй биед гарч буй өөрчлөлтийг та бүхэнд хуваалцах болно. Хавантай зургаа орууллаа, та хөл хүнд таны биеийн жин огцом нэмэгдэж байгаа бол эмчид яаралтай хандаарай.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.11) 2014-05-05 14:21
      • 0
      • 2

      Ene Bulten geed bgaa emchiin huviin emneleg unendee arai denduu yum bna lee shuu ene ehiin bichsen zuil yag unen, bi ene emnelegt abortond orson chin 2honogiin daraa haluuraad dahin ochij uzuulsen chin savand chin yum uldeegui bna shinjilgee og geed ogson tegsen shinjilgee zugeer bna. joohon moogontsortei bna geed uuh em bichij ogson ter emiig n' avaad 2honog uugaad ajil deereesee bie ovdood gertee ochood moogtei shol hiij ideed bj bsan chin oroi gedes bazlaad jorlon orson chin yag l torj bgaa yum shig zondoo tsus, noj garsan ingeed margaash n' ch gesen zondoo garsan harin ene emnelegiin ENKHTAIVAN gedeg emch n' exo-r harsan hernee yu ch bgui bna gej helsen, ene humuus hun emchileh bish humuusiig alahaar ajillaj bgaa yum shig bna lee. Emegteichuudde handaj helehed TANII TOLOO BID EMNELEG-r bitgii uilchiluuleerei gej l zahimaar bna da, ene eej shig, bas nad shig eej olon bgaa shuu iim humuus yamar negen zuil bolsniigoo bichij olon hund anhaaruulga bolgoh heregtei.

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.134) 2014-05-05 14:20
      • 0
      • 2

      hubiin emneleg im hudlaa shde. mungu l saah huseltei. mongold bl eh nyalhasaas deeguur garah emneleg bhgui shuuu eejuudee

      Хариулах