Осоржамаа биш бид оюуны доголдолд оржээ

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Бүтэн өнчин энэ залуу бол Монголын нийгмийн орхигдсон, гадуурхагдсан хэдэн арван мянган иргэдийн тод төлөөлөл гэж ойлгодог. 

Өнөөдөр Монголын сошиал шууд нэвтрүүлгээр үзэгчийн тоогоороо түүний урд гишгэх тв, хөтлөгч жүжигчид, кино урлаг монголд одоогоор үгүй гэдгийг бүгд харлаа. Осороо хүүд бус бидэнд хувь хүний асуудал, хоцрогдол байгааг түүний шууд нэвтрүүлгийн дор бичигдэх сэтгэгдлүүдээс харагддаг.

Тэрбээр Монголчуудад байгаа, сэтгэхүйн ямар нэг гажиг стресс бухимдлыг тайлах хэрэгцээ байгааг олж хараад, түүнийг тайлахыг эрмэлзэж. Энэ нь бидний дотор орших, зан ёс суртахууны ялзрал, согог ямар хэмжээнд хүрсэнг өөрсдөд нь харуулж байгаа гэж би боддог.

Өчигдөр Европын холбооноос Монгол улсыг олон улсад мөнгө угаадаг, бохир санхүү, гадаад бодлоготой улс хэмээн, хар дансандаа дугуйлж байхад, маш цөөн хүн хор уршгийн ойлгож байхад, олонх иргэд Осороо хүүгийн шууд дамжуулалтыг үзэж бүгд түүнийг даажигнан тохуурхан бах тав аа ханган өөрсдийгөө ямар мундаг хүмүүс мэтээр хүлээж авч байгаа нь ямар өрөвдөлтэй харанхуй байсныг нуух юун.

Дээгүүрээ яаж ялзарсанг дэлхий зарлалаа, доогуураа яаж ялзарсанг ОСОРЖАМАА хүү мэдүүлсэн үйл явдал боллоо доо.

Осороо хүү бол орчин цагийн монгол хүү юм. Малчины хотонд төрж өсөж, гэр бүл салалтын үр дагавраас болж айлд зарагдаж хүнд хүчрийг үзсээр ганцаардалд орж орхигдож боловсрол гээгдсэн, сайхан сэтгэлтэй, цагаан зан араншинтай юуг ч хүлцэн тэвчиж, техникийн дэвшлийг ашиглан элдвийг үзүүлэн гар тэнийсэн хүмүүсийн өглөгт баярлан, амьдралаа ядуурлын намгаас гаргах гэж зүтгэж байгаа нь Монгол үндэстний модон жорлонд хаягдсан 90 хувийн монгол хүмүүсийн сонгомол дүр төрх юм.

Осороо бол бидний шоололтоор пэйж хөгжүүлээд мөнгө олж байна.

Харин бид түүнийг шоолж, фейс ухсаар оюуны гүнзгий доголдолд орсон байна. Ийм цагт бид хэзээ, яаж хөгжих вэ? Та бодоорой. 

З.Амарзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.