Барагшун эрдэсээр баялаг

Twitter Print
2019 оны 11-р сар 28-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Кето диетын үед нүүрс ус бага хэрэглэдэг учир нойр булчирхайгаас ялгарах инсулин дааврын хэмжээ буурч эхэлдэг. Инсулин бага ялгарах үед бөөрнөөс шээс хөөх үйлдэл нэмэгддэг байна.

Энэ үед шээсээрээ эрдэсүүдээ алдаж эхэлнэ. Эрдэс гадагшилсантай холбоотой толгой өвдөх, хэвлийгээр хөндүүрлэх, зүрх дэлсэх, ядрах, өтгөн хатах шинж илэрч болно. Үүнийг Keto Flu шинж гэдэг. Энэ шинж нь кето диетын 2 дахь өдрөөс эхэлж 5 дахь өдөр гэхэд арилдаг. Хурдан арилгахын тулд далайн давс 1/2 халбага + 250 мл усанд найруулаад өдөр 1-2 удаа уухад арилдаг. Далайн давсанд натри, кали, магне, хром, селен гэх мэт олон тооны эрдсийн агууламж байдаг.

Харин цаашид тогтмол эрдэсээ нөхөж байхын тулд барагшун ууж байх нь зохистой. Мөн кофе нь шээс хөөж эрдэс гадагшлуулах үйлдэлтэй тул кофе тогтмол уудаг хүмүүс эрдэсээ нөхөж байх шаардлагатай. Барагшуны бодисын найрлагын 60-70 хувь нь шимт гаралын амин хүчил, уурагт нэгдэл, ферментүүд байдаг аж. Харин үлдсэн 30-40 хувь макро болон микро 30 гаруй төрлийн эрдэсийн агууламжтай болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.

Кофе өдөр бүр хүнд эрдэсээ нөхөх хамгийн оновчтой сонголт барагшун юм. Иймд кето диет барьж байгаа болон кофе хэрэглэдэг хүмүүс барагшун хэрэглэж байхыг зөвлөе.

Эх сурвалж: Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.