
Хүүхдийг номоор дамжуулан ТӨЛӨВШҮҮЛЭХЭД насанд нь тохируулж агуулгыг сонгох:
1.5- 3 нас. Хүүхдийн идэвхгүй үгийн баялаг нэмэгдэх. Тархины олон Хэл ярианы хөгжлийн идэвхтэй үе.
Энэ үед бүтэн үлгэр, бүтэн ном уншиж өгөхөөс илүүтэй нэг, нэг өгүүлбэрээр тоочиж ярин үгийн санг нэмэгдүүлж, танин мэдэхүйг хөгжүүлж болно. Тухайлбал, "охин улаан сандал дээр сууж байна. Баавгай зөгийн балыг амтархан идэж байна. Хоёр найз уулын орой хүрэхийн тулд уралдаж байна." гэх зэргээр үйл явдал хоорондоо холбоогүй байх ч өгүүлбэрийг уншихдаа тод уншиж өгөөрэй.
3-5 нас. Хийсвэрлэн сэтгэх, бүтээлчээр бодох үе.
Энэ үед хүншүүлсэн (автобус зэрэг амьгүй зүйлс ярьдаг) амьтад болон хүн хоорондын нөхөрлөлийн холбоо харуулсан, өдөр тутам тохиолдоод байдаггүй үйл явдлыг харуулсан. Тухайлбал, үлэг гүрвэл зэрэг амьтадын тухай, шинжлэх ухааны ололт нээлтийг энгийнээр агуулсан үлгэр, ном зохиолуудыг сонгоорой. Зураг, өгүүлбэрийн агуулга хоорондоо нийцсэн "ЗУРАГТ НОМ" тохиромжтой.
5- 9 нас: Оюун санааны ухамсарт хөгжлийн суурийг тавих үе
Зүйр үг, сургааль, үлгэр, домог зэргийг ярьж өгөх, цээжлүүлэх, тэдгээрийн утгыг тайлбарлах хэрэгтэй. Тэгснээр хүүхэд том болсон хойноо ч өөрийн оюун санаандаа суусан тэрхүү сургааль, домгоос үлдсэн ойлголтыг санамсаргүйгээр баримталж амьдардаг. Тухайн үедээ хүүхэд утгыг нь ойлгохгүй байсан ч гэсэн чихэнд нь дасал болгож цээжинд нь суулгах чухал.
9-13 нас: Энэ үе нь оюун санааны хөгжлийн дараагийн шатны чухал үе
Утга, уран зохиол, түүхэн болон зөгнөлт зохиол зэргийг уншихад тохиромжтой. Төсөөлөн бодох, оюун санаандаа ухамсартайгаар боловсруулж буй чухал үе нь гэж хэлж болно.
13-18 нас: Хүн гэж хэн болох, боловсрол, мэргэжил гэж юу болох зэргийг нухацтай бодож үзэх үе
Энэ үед уулзсан гарамгай багш нь хүүхдийн амьдралыг чиглүүлдэг. Бусдын төлөө өөрийгөө зориулах, мэдэхийг эрмэлзэх, мэдлэгээ хуваалцах үйлдэл хийж эхэлдэг. Баримтат ном зохиолуудад илүү төвлөрнө. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг хүүхдийн өөрийнх нь хүсэл, сонирхолтой хоршуулан баяжуулж уншихад тохиромжтой.
Г.Төмөрзаяа
Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.