
Анхдугаар чуулганы үдийн завсарлагааны үеэр УИХ-д 11 суудал авсан АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаар Д.Ганбатыг сонгосон байна. Тэрбээр өмнө нь 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан ба энэ удаад Баянхонгор аймгаас нэр дэвшиж сонгогдсон юм.
Харин Их хурлын дэд даргаар С.Одонтуяаг томилжээ. Тэрээр мөн л 2012-2016 оны Их хуралд сонгогдон ажиллаж байсан, Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан билээ. Харин эрх баригч МАН-ын хувьд Д.Тогтохсүрэнг намын бүлгийн даргаар улираан томилсон бол Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарыг дэд даргаар томилохыг дэмжсэн байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.