Сургууль, цэцэрлэг барих тендерийг Засаг дарга удирдана

Twitter Print
2014 оны 05-р сар 05-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Дээрх шийдвэрийг нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас гаргалаа. Одоогоор дээрх 36 ажлын хувьд 11 байршилд барих бага сургууль цэцэрлэгийн цогцолбор мөн дөрвөн байршилд барих цэцэрлэгийн барилгын газрыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм байна. Иймд дүүргийн удирдлагууд газрын асуудлыг шуурхай шийдвэрлэж, тендер зохион байгуулалт, бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь явуулахад хамтран ажиллахаар болжээ.

Мөн газаргүйн улмаас саатаж буй сургууль цэцэрлэгийн барилгын угсралтын ажлыг шуурхай эхлүүлж энэ онд ашиглалтад оруулах гарц шийдлийг судласны үндсэн дээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Модон арагт бүтээцэт технологийн талаар хотын удирдлагуудад танилцуулсан юм. Энэхүү технологи нь Канад улсаас үүсэлтэйгээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг технологи бөгөөд барилга угсралтын ажлыг улирал харгалзахгүй хийх цаашлаад барилгын 85 хүртэл хувийг үйлдвэрт гүйцэтгэсний дараа зөөн байршуулах боломжтойгоороо онцлог.

Мэргэжлийн байгууллагаас уг салбарт үйл ажиллагаа эрхлэж буй хувийн хэвшийнхэн, холбогдох байгууллагуудтай зөвлөгөөн хийж, төсөл хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийн талбайтай танилцсаны эцэст нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зарим цэцэрлэгийн барилгыг модон арагт бүтээцэт технологиор гүйцэтгэх талаар судлаж, дэмжин ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын зургийг шинэчлүүлэх, тендерт бэлдэх ажил үргэжилж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.