Бага насны гурван хүүхэд осгож, ухаан балартсан байдалтай олджээ

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 09:54 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж гурван хүүхдийг осгож амиа алдахаас авран хамгаалжээ.

Тодруулбал, 2019 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу өчигдөр орой албан үүргээ гүйцэтгэж байхдаа 02:00 цагийн орчим Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхэд осгож, ухаан балартсан байхад нь олж, аварсан байна. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллажээ. 

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.