Хятадын осолдсон онгоцноос нэг ч хүн амьд гараагүй гэлээ

Twitter Print
2022 оны 03-р сар 27-нд 10:11 цагт
Мэдээний зураг,

Гуравдугаар сарын 20-нд Куньмин хотоос Гуанжоу руу нисэж байсан China Eastern агаарын тээврийн компанийн зорчигч тэврийн онгоц Хятадын хойд хэсэгт Гуаньши мужид осолдсон. Боинг 737-800 загварын уг онгоцонд 123 зорчигч, нислэгийн багийн 9 гишүүн байсан билээ.

Харамсалтай нь осолдсон Boeing 737 онгоцны бүх зорчигчид болон багийн гишүүд нас барсныг Хятадын эрх баригчид хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын Иргэний нисэхийн удирдлагын орлогч дарга Ху Жэньхун «3-р сарын 21-нд хөөрсөн China Eastern Airlines компанийн MU5735 нислэгийн 123 зорчигч, багийн 9 гишүүн бүгд амь үрэгдсэн» хэмээн мэдэгдлээ.

Уг онгоц 29,100 фут (8,869 метр) —ээс 9,075 фут (2,766 метр) хүртэл 2 минут 15 секундын дотор огцом доошилж, уул мөргөсөн байна.

Агаарын тээврийн компани болон түүний охин компаниуд 223 Boeing 737-800 онгоцны нислэгийг түр зогсоосон байна.

БНХАУ-ын эрх баригчид ослын шалтгааныг түргэн хугацаанд тогтоож, иргэний агаарын тээврийн салбарт аюул эрсдэл үүсгэх хүчин зүйлс байгаа эсэхийг шалгахыг албаны хүмүүст даалгажээ. 

Хамгийн сүүлд БНХАУ-д зорчигч тээврийн онгоц осолдсон тохиолдол 2010 онд гарч байсан ба Henan Airlines компанийн зорчигч тээврийн онгоц үзэгдэх орчин муу байснаас осолдож, онгоцонд зорчиж байсан 96 хүний 44 нь амиа алдаж байсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.2.45) 2022-03-23 02:10
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах