АНУ-ын эрх баригчид цагаачдын ДНХ-ийн мэдээллийг цуглуулна

Twitter Print
2019 оны 10-р сар 09-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

Америкийн эрх баригчид тус улсад цагаачилсан эсвэл тус улсаас орогнол хүссэн иргэдийн ДНХ-ийг цуглуулж, гэмт хэрэгтнүүдийн ДНХ-ийн мэдээллийг хадгалдаг нэгдсэн мэдээллийн сандаа хадгалах журам гаргахаар төлөвлөж байгаа талаар "The New York Times" сонинд бичсэн байна.

Энэхүү шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр АНУ-ын цагаачлалын тусгай төвүүдэд орогнож байгаа 40 мянган иргэн хамрагдах ба тэдгээрийн ДНХ-ийн мэдээллийг цуглуулсанаар Холбооны мөрдөх товчооны мэдээллийн сан өргөжих гэнэ. Өмнө нь Холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд зөвхөн шүүхээс ял авсан иргэдийн мэдээлэл хадгалагддаг байсан юм. Түүнчлэн шинэ журмын дагуу хууль бусаар цагаачилсан хүүхдүүдээс ДНХ-ийн мэдээллийг цуглуулах ба хууль ёсны үндсэн дээр орогнол хүсч буй бүх иргэдээс ч мөн цуглуулах гэнэ.

Мэргэжилтнүүд цагаачид болон дүрвэгсдийн ДНХ-ийн мэдээллийг цуглуулах нь иргэдийн хувийн мэдээлэлд халдаж буй явдал хэмээн үзэж байгааг The New York Times сонин онцолжээ. Доналд Трамп АНУ-ын Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш Америкийн эрх баригчид хууль бус цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авах болсон билээ.

Image result for NYT: власти США могут начать сбор образцов ДНК у мигрантов

Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр цагаачлалын хатуу бодлого баримталж, хилийн хяналт шалгалтыг сайжруулна гэдгээ амлаж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хууль бус цагаачид болон хар тамхины худалдаа наймаанаас сэргийлэх зорилгоор Америк-Мексикийн хил дээр хана босгох санаачилга гаргасан ба 376.5 км хана барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 100 гаруй км нь баригдаад байгаа билээ.

Эх сурвалж: TASS.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.