Афганистанд хөрсний гулгалтаар 2000 хүн амь үрэгджээ

Twitter Print
2014 оны 05-р сар 04-нд 09:35 цагт
Мэдээний зураг,
Афганистаны зүүн хойд нутгийн Бадахшан мужид томоохон хэмжээний хөрсний гулгалт үүсэж 2000 гаруй хүн сураггүй алга болоод байна.

Бадахшан мужийн захирагчийн мэдэгдэж буйгаар, орон нутгийн цагаар энэ сарын 2-нд тус мужийн Хубубарик тосгонд уулын хөрсний гулгалт болж тосгоны 1/3 хувийг дайрч тус хэсэгт амьдарч байсан 300 айл өрхийн 2000 гаруй хүн сураггүй алга болсон байна. Одоогоор учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа боловч эхний байдлаар 350 гаруй хүн амь үрэгдсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Мөн сураггүй бологчдын тоо 2500 болон нэмэгдэж магадгүй байна. Аврах ажиллагааны нөхцөл байдал маш муу байгаа гэж тус мужийн захирагч хэлж байна. Шуурхай аврах ажиллагаа хийж байгаа боловч хүн хүч, техникийн дутмаг байдал аврах ажиллагааг удаашруулж байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.