Кардио ачаалал өөх шатаана

Twitter Print
2019 оны 12-р сар 06-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Кардио ачаалал гэж юу вэ?

Бидний мэдэх маш олон төрлийн дасгалууд байдаг. Гүйх, усанд сэлэх, хүндийн өргөлт, фитнес, аеробик гэх мэт эдгээр дасгалууд эсийн түвшинд биохимийн ямар урвал өрнүүлж байгаагаар нь хүчилтөрөгч их шаардсан буюу аэроб дасгал, хүчилтөрөгч бага шаардсан анаэроб гэж ерөнхийд нь 2 хуваан үздэг.

Хүчилтөрөгч ихээр шаардсан аэроб дасгалын төрөлд 30 минутаас дээш гүйх, усанд сэлэх, дугуй унах, бүжиглэх, хөнгөн атлетикийн дасгалууд, аэробик дасгалын төрлүүд ордог. Өөрөөр хэлбэл энэ төрлийн дасгал нь 30 минутаас дээш хугацаанд ачаалал өгч байж үр дүнгээ илүү өгдөг гэсэн үг. Аэроб дасгал хийснээр зүрх, уушигны үйл ажиллагаа сайжрах, цусны эргэлт сайжрах, өөх шатаалт явахдах зэрэг биеийн ерөнхий чадвар сайжирдаг. Харин хүчилтөрөгч бага шаардсан буюу анаэроб дасгалын төрөлд ойрын зайн гүйлт, бодибилдинг, пауэрлифтинг зэрэг хүч шаардсан богино хугацаанд ачаалал авдаг дасгал ордог. Эдгээр төрлийн дасгал нь булчинд түлхүү ачаалал өгснөөр хүч нэмэгдэх, булчин томрох үйлдэлтэй.

Анаэроб дасгалын төрөл хийсэн үед эсийн доторх биохимийн урвалын дүнд анаэроб исэлдэлт явагдаж завсрын задралын бүтээгдэхүүн болох лактат (сүүний хүчил) ихээр үүсч энэхүү хүчил нь мэдрэлийн төгсгөлийн ширхэгүүдийг цочроосноор булчин хөндүүрлэх, бие булрах шинж илэрдэг байна. Харин аэроб дасгал хийсэн үед энэхүү лактат үүсэх нь бага учир булчин хөндүүрлэдэггүй.

Холбоотой Зураг

Бие дэх өөхний агууламжаа бууруулах гэж байгаа үед аэроб төрлийн дасгал сонгох ба харин өөхний агууламж буурсан үед булчингийн массаа нэмэгдүүлэх гэж байгаа тохиодолд анаэроб төрлийн дасгалуудыг өөрт тохирсон системтэйгээр хийх нь илүү үр дүнтэй. Аэроб дасгалын төрлийн үед Кардио ачаалал гэсэн ойлголт гарч ирдэг ба кардио буюу зүрх гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгч ихээр шаардсан энэ ачааллын үед таны зүрх ачааллах дээд хэмжээг тодорхойлдог гэсэн үг. Таны зүрхний ачааллах дээд хэмжээг олохдоо 220 гэсэн тогтмол тооноос таны насыг хасаж олдог.

Жишээ нь,  40 настай хүний 1 минутанд зүрх цохилох дээд ачаалал нь 220-40=180 гэсэн үг. Гэхдээ энэ ачааллыг авч болохгүй. Харин энэ дээд ачааллын 60-85%-ийн ачааллыг авахыг кардио ачаалал гэж тооцно. Дээрхи жишээн дээр дээд ачаалал 180 гэж гарсан ба энэний 60-85%-ийн ачаалал авна гэвэл 1 минутанд 108-153 удаа зүрх цохисон дасгалын ачаалал авч байгаа үед кардио ачаалал үүсч зүрх, уушгины үйл ажиллагаа эрчимжин цусны эргэлт сайжран өөх шатаах процесс ид явагдаж эхэлнэ гэсэн үг. Кардио ачаалал авах аэроб төрлийн дасгалыг долоо хоногт 3-5 удаа, нэг удаагийн бэлтгэл 30-60 минутын хугацаатай авах ёстой байдаг.

Ингээд та өөрт тохирсон дасгалын төрлөө дасгалжуулагч багш нартайгаа ярилцаж байж хийж байгаарай. Танд амжилт хүсье. Өөхөө булчин болгоорой. 

Эх сурвалж: Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.