Сул болсон тамхины хуулийг өөрчилнө

Twitter Print
2014 оны 05-р сар 03-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зарчмын хувьд дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газраас хэд хэдэн санал, дүгнэлтийг хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

2005 онд анх баталсан энэ хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулж, 2013 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөж байгаа юм. Гэтэл энэ нь сөрөг үр дагавар олонтой, амьдралд хэрэгжих үндэслэлгүй зохицуулалт болсон гэж үзээд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах, шаардлага тавих зохицуулалтуудыг нэмж оруулахаар хууль санаачлагч төсөлдөө тусгасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.