Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулагдлаа

Twitter Print
2014 оны 05-р сар 03-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Даяаршиж буй өнөөгийн нөхцөлд Монгол судлалын асуудлыг төр ивээлдээ авч бодлогоор дэмжих, үндэсний соёлын баялаг өв сангаа хойч үедээ өвлүүлэх шаардлага тулгарч байна. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд “Монгол судлалыг дэмжих сан” байгуулах зарлиг гаргаж, улмаар Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 402 дугаар тогтоолоороо “Монгол судлалыг дэмжих сан”-гийн дүрэм, орон тооны хязгаарыг 6 хүнтэй байхаар баталж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. УИХ-аас энэ оны 17 дугаар тогтоолоороо Монгол судлалын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулахыг Засгийн газарт даалгасан юм.

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол судлалын үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг баталлаа. Монгол судлалыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй энэ зөвлөлд төрийн байгууллага, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.