ӨНӨӨДӨР: “Монгол цэргийн жавхаа” ёслолын арга хэмжээ болно

Twitter Print
2014 оны 05-р сар 03-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын 18 дугаар ээлжит хуралдаан болно.

10:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Оюутан цэрэг хөтөлбөрийн хэрэгжилттэй Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар танилцаж, МУИС-ийн 1 байр, 310 тоот, ШУТИС-ийн 2 байр, ТВ заал, МУБИС, 1 байр, 210, тоотод хичээллэж буй оюутан цэргүүдтэй уулзана.

10:00 цагаас Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгээс Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын эмзэг бүлгийн хүн ам ихтэй хороог сонгон, жирэмсэн, төрсөн эх, нярайд гэрийн эргэлт хийж, зөвлөгөө өгч ажиллана. Утас: 99165858

10.00 цагаас “Хүмүүн бичиг” сонины нэрэмжит Монгол бичгийн өдөрлөг Чингисийн талбайд болно.

11:30 цагаас Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа  Их эзэн Чингис хааны талбайд болно.

14:00 цагаас “Монгол цэргийн жавхаа” уралдааны төгсгөлийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагааны хүрээнд Чингисийн талбайд цэргийн жинхэнэ алба хаасан дайчдыг халах хүндэтгэлийн ажиллагаа болно.

20:00 цагаас Чингисийн талбайд нийтийн үдшийн цэнгүүн болно.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.