Цусны даралт ихсэлт

Twitter Print
2022 оны 01-р сар 15-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Артерийн судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүчийг цусны даралт гэдэг. Өнөөдөр дэлхий дээр 1.5 тэрбум хүн цусны даралт ихсэх зовиуртай амьдарч байна. Ингээд цусны даралт ихсэлтийн талаарх эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Цусны даралт хэвийн хэмжээнээс дээш байхыг цусны даралт ихсэлт гэж үзэх үү?

Үгүй, Даралт ихсэх өвчний урьдал буюу өмнөх шат гэж байдаг. Энэ нь таны цусны даралт цаашид ихсэж болзошгүй гэдгийг анхааруулж буй дохио юм. Таны агшилтын даралт 129 мм м.у.б, сулралтын даралт 79-85 мм м.у.б байвал даралт ихсэх эрсдэлтэй болохыг харуулдаг.

Хэд байвал цусны даралт ихсэлттэй гэж үзэх вэ?

2018 оны Артерийн Гипертензийн удирдамжаар цусны даралт ихсэлт гэдэг нь сүүлийн 2 долоо хоногийн турш ямар нэгэн даралт буулгах эм уугаагүй үед цусны даралт 130/80 мм м.у.б-тай тэнцүү эсвэл түүнээс дээш байхыг хэлдэг.

Яагаад цусны даралт ихэсдэг юм бэ?

Одоогоор чухам яг юунаас болж цусны даралт ихсээд байгааг эрдэмтэд олж тогтоогүй. Нийт цусны даралт ихсэх өвчний 90% нь бие даасан шалтгаан тодорхойгүй байдлаар тохиолдож байна. Үлдсэн 10% нь мэдрэл, дотоод шүүрэл ба бөөрний эмгэгүүдийн үед хоёрдогч шалтгааны улмаас тохиолддог.

Цусны даралт ихсэх аюултай юу?

Маш аюултай. Тархины цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдал, сохролт, судасны хатуурлын шалтгаан болдог.

Цусны даралт ихсэхэд илрэх шинж тэмдэг юу вэ?

Сонгомол шинж тэмдэг илрэхгүй ч дараах шинж тэмдэг илэрч болно.

  • Шилэн хүзүү хөших

  • Нүдний ухархайгаар хатгуулах

  • Чих шуугих

  • Толгой өвдөнө

  • Дотор муухайрна

  • Нойр муудна

Цусны даралт ихсэлтэнд тамхи, таргалалт, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт нөлөөлдөг учир эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй гэж зөвлөе.

Монгол Улсын гавьяат эмч Д.Сэржээ

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.