Цөмийн энергийн салбарынхан спортоор өрсөлдөж байна

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад Цөмийн энергийн салбар үүсч хөгжсөний 51 жилийн ойг тохиолдуулан “Цөмийн энергийн салбарынхан нэгэн дээвэр доор” уриатай шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөг, гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 сарын 1-3-ны өдрүүдэд амжилттай зохион явуулж байна.

Тэмцээнийг ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр нээж үг хэлсэн бөгөөд тэмцээнд оролцож буй Цөмийн энергийн газар, Монгол Улсын их сургууль, Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатори, "Мон-Атом", "Кожеговь" ХХК, "Nuclear Energy Mongolia" ХХК, "Гаммалоггинг" ХХК зэрэг байгууллагуудын баг тамирчдад эрүүл энхийг хүсэн ерөөж, баяр хүргэв.  

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.