Цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь

Twitter Print
2021 оны 03-р сар 26-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

"Цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Уураг ихтэй хоол хүнсийг шингээхийн тулд идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь чухал. Хэрэв та суугаа ажилтай бол долоо хоногтоо хоёр удаа идэвхтэй хөдөлгөөн хийж байгаарай. Хамгийн сайн хөдөлгөөн бол явган алхах гэж УАУ-д үздэг. Ингэснээр хүн ядардаггүй хамгийн зохистой дасгал болж чаддаг.

Болж өгвөл жилийн дөрвөн улиралд хөргөгчний хөлдөөсөн мах идэхээ багасгаж, шарж хуурч идэхээ багасгавал сайн. Мөн өглөө өлөн явж болохгүй. Өглөө заавал хоол идэж цөсийг ажиллагаанд оруулах хэрэгтэй. Өглөө хоол идэхгүй байх нь цөсний чулуу үүсгэхэд шууд болон шууд бусаар нөлөөлнө.

Цөсний өвчнөөс сэргийлэх гол арга бол туулга эмчилгээ. Цөсний туулга нь цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ болж өгөхөөс гадна цөсний өвчний үед хийгдэх хамгийн гол эмчилгээ. Хүн болгон эмийг нь авч уугаад доошоо хэд гүйлгээд цөс туулгачихлаа гэж ойлгодог нь маш буруу. Туулгыг уламжлалт анагаах ухаанд маш том засал гэж үздэг. Туулгыг буруу хийвэл маш олон хор уршиг, олон янзын өвчлөлүүдийг үүсгэнэ. Тиймээс ч туулгыг хийлгэхээс өмнө тухайн хүний биеийг маш сайн бэлдэх хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал. Туулга хийлгэх гэж байгаа хүн янз янзын давхар өвчлөлтэй, ядруу, хий ихтэй байвал өмнө нь эмчилгээ хийж, хийг маш сайн дарж байж туулгах ёстой. Үүнийг хүмүүс мэдэхгүйгээр туулга хийлгээд дараа нь янз янзын өвчлөлүүд их гардаг".

Оточ Манрамба Их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш, АУ-ы магистр, их эмч Л.Чимэдцогзол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.