Гадаад иргэдийн визийн хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Улсын Онцгой Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад түр ирэгчээр буюу 90 хүртэл хоног байх хугацаатай “орох” зориулалтын визээр ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн байх хугацааг тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

Тиймээс Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэд Гадаадын иргэн, харьяатын газарт хандах юм байна. Түүнчлэн өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.