Театрын соёл: Театрт очих нь баярт очихтой адил

Twitter Print
2022 оны 06-р сар 17-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Театрт очих нь баярт очихтой адил

Театр хэмээх урлаг соёлын хүндэтгэлийн оршихуйд морилон саатаж буй үзэгчдэд хүргэх санамж:

✅Та театрын уламжлалт соёлыг хүндэтгэн ёслолын хувцастай ирж, үзвэр эхлэхээс 30 минутын өмнө гадуур хувцсаа өлгүүлэн суудлаа эзлээрэй

✅Үзвэрт 15-аас доош насны хүүхэд оруулах боломжгүйг анхаарна уу.

✅Үзвэрийн танхимд өөрийгөө болон бусдыг хүндэтгэн гар утсаа түр унтрааж, чанга ярих, хоол идэх зэргээр бусдын анхаарал сарниулах үйлдэл хийхээс татгалзаарай.

✅Тоглолтын үеэр фото зураг авах болон бичлэг бүү хийгээрэй.

✅Та суудалдаа очихын тулд хүмүүсийн өмнүүр явах шаардлагатай бол нүүрээ харуулан уучлал эрж зөрөх хэрэгтэй. Сууж байгаа бол орж ирсэн хүнд босч өгөн хойшоо налж зам гаргаж өгөөрэй. Хэрэв та захад сууж байгаа бол хажуу тийшээ гарч хүнээ оруулаарай.

✅Тоглолт дууссаны дараа, найруулагч болон жүжигчид тайзан дээр гарч ирэн ёслохыг хүлээн тэдэнд баяр хүргэхээ мартуузай.

✅Үзвэр үзэхээр ирэхдээ амны хаалт зүүж ирнэ үү!

✅Ханиалгасан, эсвэл биеийн халуун 37.4-өөс дээш халуунтай бол үзвэрт ирэхгүй байх хэрэгтэй.

Танд их баярлалаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.