
Япончууд урин цагийн эхлэлд онцгой анхаардаг ард түмэн. Газрын шим шүүсийг шүтсэн тариалан эрхэлдэг учраас ч аргагүй. Тиймээс Японы муж хязгаар бүрт хаврын өвөрмөц баяр наадмууд олон болдог байна. Тэдгээр олон баяруудын нэг, эр бэлгийн онгодыг шүтэн дээдэлсэн онцгой баяр Токио хотоос холгүй орших Кавасаки дүүрэгт болдог аж. Канамара хэмээх нэртэй уламжлалт уг наадам хаврын эхэн сарын ням гарагт болдог бөгөөд хорвоо дэлхий цэцэглэн сэргэж, үр үндсээ өгөхийг билэгдэн мөргөл үйлдэх баяр аж.
Канамара наадмын үндсэн билэг тэмдэг болсон аварга том эр бэлгийг эмэгтэй хүний хувцас өмссөн эрчүүд өргөн дамжилж хурсан олонд хүргэж ирдэг. Харин эмэгтэй хүн энэ билэг тэмдэгт хүрвэл гэр бүлийн төгс зохицол, аз жаргалд хүрч, үргүй хүн үр хүүхэдтэй болох ерөөл бүрддэг байна. Энэ үеэр наадмын билэг тэмдэг хаа сайгүй харагдах бөгөөд тоглоом, гадил жимс, мөсөн чихэр гэх мэт эр бэлгийн хэлбэр дүрстэй бүхэн өнгө алаглаж байдаг байна...
Анх Канамара наадмыг (Канамара Мацури) XVII зууны эхнээс хийж эхэлсэн бол 1868-аад онд хүрээд 130 жилийн турш мартагдаж хоцорчээ. Харин XXI зуунд ДОХ-ын эсрэг тэмцэх уриан дор эргэн сэргээж жил бүр зохион байгуулдаг болжээ.
Наадмын оргил хэсэг Вакамиа Хачимангу хэмээх Эдогийн (1603-1868) үед байгуулсан жижиг сүмд хүрээд эхэлдэг байна. Уг сүмийг Японы биеэ үнэлэгчид өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулсан түүхтэй бөгөөд сүм дотор төмрөөр урлан босгосон асар том эр бэлэг байдаг аж.
Энэ дурсгалын тухай хоёр янзын домог байдаг бөгөөд нэг домгоор нь бол Тамахимэ-но Микото охин тэнгэрийнд айлчлан зочилдог байсан Такэинадэнэ-но Микото бурхны бэлэг хэмээдэг, харин ард түмний дунд ам дамжин үлдсэн өөр нэгэн домгоор охин тэнгэрийн умайд галзуу нохой орогночихоод янаг амраг болсон бүхний эрхтнийг тасар татаад байсан учир нутгийн дархчуул төмөр бэлэг үйлдэж галзуу нохойг дарж авч байсан учир энэ билэг тэмдгийг сүүлд хувиршгүй мөнхийн хайр дурлалын билэгдэл болгосон гэнэ.
Сонирхолтой нь Ольстерийн их сургуулийн профессор Ричард Линн тэмдэглэснээр дэлхийн нийт 113 улс орны эрчүүдийн эрхтнийг сэрлийнх нь үед хэмжиж уртынх нь хэмжээг тогтоосон жагсаалтаар бол Зүүн өмнөд Азийн болон Алс дорнодын эрчүүдийнх сүүл мушгидаг учраас эдгээр улс орнуудад (Энэтхэг, Япон, Хятад, Солонгос) эрт дээр цагаас "том бэлэг" шүтэх Лингам, Линга, Линга-мурти, Линга-йони, Линга-йони-мурти, Линга-питха хэмээн нэрлэгддэг ёс заншил хадгалагдаж ирсэн байна.

E-mail: etugen68@yahoo.com
Утас: 76110303, 76110505
DR. PRADHAN
(197.210.28.197) 2022-11-21 13:56БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Зочин
(112.72.13.191) 2014-05-02 16:41Wow, goyo haragdah yum aa,kkkkk
Хариулах