Испанийн гурав дахь баг финалд шалгарлаа

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 14:57 цагт
Мэдээний зураг,
Европа лигийн энэ улирлын аваргын төлөө тоглох хоёр багийн нэр тодорлоо. Урд шөнө хагас шигшээгийн хариу тоглолтууд болоход “Бенфика”-“Ювентус” 2:1, 0:0, “Севилья”-“Валенсиа” 2:0, 1:3-ын харьцаатай өндөрлөж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Португалын “Бенфика”, Испанийн “Севилья” багууд финал өрсөлдөхөөр болжээ. Португалийн “Бенфика” Италийн алдарт “Ювентус” багийн талбайд зочлон, 0:0-ийн харьцаатай тэнцсэнээр шигшээ тоглолтод шалгарлаа. Хоёр багийн өмнөх тоглолт “Бенфика” багийн талбайд болж, 2:1-ийн харьцаатай “Ювентус” хожигдсон юм. Португалийн “Бенфика” өнгөрсөн жил “Европийн лиг”-ийн шигшээ тоглолтод шалгарсан ч Английн “Челси” багт хожигдсон юм. “Бенфика” хоёр жил дараалан “Европийн лиг”-ийн шигшээд шалгарч байна.

Испанийн “Валенсиа” талбайдаа нутаг нэгт “Севилья” багийг хүлээн авч, 3:1-ийн харьцаатай хожсон ч шигшээд шалгарч чадсангүй. Хоёр багийн өмнөх тоглолт “Севилья” багийн талбайд болж, 2:0-ийн харьцаатай “Валенсиа” хожигдсон. Өнгөрсөн шөнө “Валенсиа” шигшээ тоглолтод шалгарахад тун ойртсон. “Сарьсан багваахай”-нууд тоглолтын 90+4 дэх минутад хаалгандаа гоол алдсанаар тэмцээнийг орхилоо. Испанийн “Севилья” багт хожлын, шигшээ тоглолтыг зорих эрхийг авчирсан гоолыг 90+4 дэх минутад “Севилья” багийн хагас хамгаалагч Стефане МБиа оруулсан юм. “Севилья” багийн хувьд 2006 оноос хойш найман жилийн дараа “Европийн лиг”-ийн шигшээд шалгарч байна.

Шигшээ тоглолт тавдугаар сарын 14-нд Италийн Турин хотын “Олимпийн цэнгэлдэх” хүрээлэнд болно. Ийнхүү Испанийн гурав дахь баг Европын тавцанд шигшээд шалгарлаа. "Аваргуудын лиг"-т Испанийн "Реал Мадрид", "Атлетико Мадрид" гэсэн нэг хотын баг финалд өрсөлдөх эрхээ авсан. Одоогийн байдлаар Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хоёр том тэмцээнд Испанийн клубууд хамгийн олон түрүүлсэн амжилт үзүүлээд байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.