
Дөнгөж сая барьж байсан утсаа хайгаад олохгүй… Гэнэт хүний нэр санахгүй эвгүй байдалд орж балмагдах. Юм заалгачихаад 10 минутын дараа гүйцэт санахгүй байх. Тэмдэглэлт өдрөө мартах үе танд таарч байсан уу?
Энэ насных уу? Аль эсвэл миний ой санамж асуудалтай болж байна уу? гэж эргэлзэх үе тохиолдож байна уу?
Тархи ч мөн бусад эрхтний адил хөгширдөг тул цаг хугацаа өнгөрөх тусам хэвийн ажиллагаа удааширна.
Чамархай орчим байрладаг хүний ой тогтоолтод онцгой үүрэгтэй гиппокамп /hippocampus/ нь мөн "агшин" анхаарал төвлөрөх, мэдээлэл боловсруулах, хадгалахад бэрхшээлтэй болдог ажээ.
Сайн мэдээ гэвэл энэ нь ихэнх тохиолдолд ямар нэг сэтгэцийн эмгэг эсвэл өвчин биш байдаг. Хэрвээ ой санамжаа хэвийн бус гэж үзвэл ойр дотны хүмүүсээс лавлаарай.
Юунаас болж ой санамж мууддаг вэ?
Тэнцвэргүй хооллолт, архины зохисгүй хэрэглээ, зарим төрлийн эм бэлдмэл, мөн стресс нойргүйдэл зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь ой санамж доголдоход нөлөөлдөг байна.
Нойргүй хоносны дараа бидний тархи хэвийн ажиллахад хэцүү байдаг шүү дээ.
Хэрвээ таны ой санамж муудаж байгаа бол Харвардын эмч нарын зөвлөсөн дараах 7 зүйлд анхаарч /DANCERS/ ой санамжаа удирдаарай.
D: Disease management буюу Өвчний менежмент. Биеийн жин, цусны даралт, холестерин, цусан дахь сахарын хэмжээг хянаж байгаарай.
A: Activity буюу үйл ажиллагаа. Кардио дасгал нь тархины хүчилтөрөгч, цусны урсгалыг сайжруулдаг. Тиймээс спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэмнэлд оруулаарай.
N: Nutrition буюу хоол тэжээл. Эрүүл бус хооллолт нь тархины эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Ургамлын гаралтай хоолны дэглэм түлхүү барихыг зөвлөж байна.
C: Cognitive stimulation буюу танин мэдэхүйн сэдээлт. Та тархиа хэдий чинээ их ажиллуулна төдий чинээ ой санамжаа хадгалах боломжтой.
E: Engagement буюу холбоо харилцаа. Ганцаардал, нийгмээс өөрийгөө тусгаарлах нь танин мэдэхүйн үйл ажиллагааг хязгаарладаг. Иймд хүмүүсийн дунд орж, идэвхтэй байгаарай.
R: Relaxation буюу тайвшрах. Таны тархинд "зогсолт" хэрэгтэй. Иог, бясалгал, ном унших гэх мэт тайвшруулах дасгал хийгээрэй.
S: Sleep буюу нойр. Унтах нь таны тархийг хоргүйжүүлж, нөхөн сэргээдэг. Өдөрт 7-9 цаг унтах хэрэгтэй.
Ой санамж муудах нь түгшүүртэй ч, шалтгааныг илрүүлж чадвал сайжруулах бүрэн боломжтой. Нойргүйдэл, сэтгэл хямрал, сэтгэл түгшилт зэргээс шалтгаалсан уу гэдгийг ч хялбархан тогтоох боломжтой.
Ой санамж доголдох бас нэг шалтгаан бол тархины судас нарийсах /холестериний товруу/, улмаар цусан хангамжын дутагдал байдаг. Түүнчлэн урд нь авч байсан тархины гэмтлийн ул мөрөөс үүдэлтэй байж ч болох юм. Эдгээрийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд үндэслэж тогтооно.
Эх сурвалж: https://www.health.harvard.edu/.../when-to-worry-about...
Н.Алтан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
WHPoarHGpvfboHOiqLIxWAkVOKiSGjUXNKXuvlwqrZGWjoFrWDHwZfjJbDQlVrMZHzmkCESO login11
(89.46.223.57) 2023-08-26 03:06vJwzkrFeJTwARBCXaoSsImTGmutaLomwFvOqlpXXoeCnAXdudyKIdvdBdfXaNEaOtMVuhCEwgK login11
Хариулах