Кафейн ихдэхээр яадаг вэ?

Twitter Print
2023 оны 01-р сар 11-нд 12:07 цагт
Мэдээний зураг,

Кофе. Кофе нь эрүүл мэндэд олон талаар сайн гэдгийг шинжлэх ухаан баталдаг. Хичнээн сайн ч гэсэн илүүдэхээрээ хор болдог. Нойр хүрээд байна, анхаарал төвлөрч өгөхгүй байна гэдэг нэрийдлээр кофе уугаад байж болохгүй.

Хүн бүрт удамшлын гаралтай кафейны үйлчилгээ харилцан адилгүй байдаг бөгөөд Харвардын Их Сургуулийн судалгаагаар өдөрт дунджаар 3-4 аяга уухад эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэжээ.

Кафейн ихдэхээр яадаг вэ?

-Бөөрөнд хүндрэл учруулдаг. 3800 хүний цусны шинжилгээн дээр туршилт явуулахад кофетой холбоо бүхий 41 бодис ялгарсан бөгөөд 3 нь бөөрны архаг үрэвсэлд оруулдаг болохыг баталсан.

Мөн ойр ойрхон шээс хүргэж, биед байх ёстой усны хэмжээг алдагдуулан бөөрний үйл ажиллагааг доголдуулна. Бөөр муутай хүн кофе их уувал кофенд байдаг кали биеэс гадагшилж өгөхгүй бөөрний өвчнийг нь угжруулдаг.

- Стресс айдаст автуулдаг. Яагаад кофе уухаар сэргэдэг вэ? Кафейн нь тархинд байдаг стресс даавар аденозинг блоклож, адреналин энергийн дааврыг ялгаруулдаг. Энэ нь хэмжээнээсээ хэтрээд ирэхээр хүнийг айдас хүйдэст автаж стрессдүүлж эхэлдэг.

- Кафейны мансууруулах үйлчлэл. Ер нь кофейн нь маш хүчтэй мансууруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Аалзанд кафейн, мариухан, LSD зэрэг мансуурлагч бодисуудыг амсуулаад тороо хэрхэн сүлжихийг туршсан. Кафейн амссан аалз хамгийн аймшгийн муухай тор сүлжсэн байсан гэдэг.

Кофе уугаад 5 цаг болсон ч кафейны үйлчилгээний тал нь биеээс гараагүй байдаг. Орой 10 цагт унтдаг хүн өдрийн 12 цагаас өмнө кофегоо ууж байж унтах үед нь кафейны үйлчилгээ бүрэн гарна гэсэн үг юм байна.

Нойргүйдэл ихэвчлэн кафейн ихэдсэнээс үүдэлтэй байдаг.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.