“Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

Twitter Print
2019 оны 12-р сар 04-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орон” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо нээлтээ хийжээ. Энэ нь түүний гадаадад гаргаж буй гурав дахь удаагийн үзэсгэлэн юм байна.

Үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар нээж үг хэлэв. Тэрбээр “Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн түүхт ойн жил Монголын гэрэл зурагчдын олон бүтээл Хятад улсад хэвлэн нийтлэгдэж, үзэсгэлэн болон гарч буйн нэг нь “Хөх тэнгэрийн орон” хэмээх энэхүү үзэсгэлэн байж, 40 зургаас бүрдэж байгаа хэдий ч дөрвөн улирлын өнгө хийгээд монгол түмний эрт эдүгээгээс энэ цагийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүд гэдгээрээ онцлогтой.

Тус үзэсгэлэн нь Монгол орноо гадаадад сурталчилсан манай салбарын зайлшгүй нэг томоохон ажил боллоо” гэв. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Хятадын гэрэл зургийн нийгэмлэг, соёлын салбарын өндөр дээд албан тушаалтнуудаас гадна, Монгол Улсын БСШУС-ны Дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн нарын хүндэт зочид оролцлоо.

Хятадын Олон Улсын Радио-н зураг.

Энэхүү үзэсгэлэн нь энэ сарын 1-3-ны өдрүүдэд Бээжин хотноо зохиогдож буй Монголын соёлын өдрүүдийн хүрээнд зохиогдож байгаа ажлын нэг мөн бөгөөд Хятадын Олон улсын соёлын солилцооны төвийн Үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.