Оюутан залуучуудын спортын тэмцээний сагсан бөмбөг, волейболын аваргууд тодорлоо

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ой, Нийслэлийн Засаг даргын ивээл дор оюутан залуучуудын спортын тэмцээн болж байна.

Оюутан залуучуудын тэмцээн таван төрөлд медалийн эздээ тодруулж байна. Есдүгээр сарын 30-ны өдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн оюутан залуучуудын спортын тэмцээний сагсан бөмбөг, волейболын дүн гарлаа. Нийслэлийн оюутан залуучуудын спортын тэмцээнийг 5 төрөлд зохион байгуулж байна.

Өнгөрөгч даваа гарагт Буянт-Ухаа спортын ордонд эхэлсэн оюутын залуучуудын сагсан бөмбөг, волейболын тэмцээн өнөөдөр өндөрлөж медалийн эзэд тодорлоо. Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ой, Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа оюутан залуучуудын спортын тэмцээний сагсан бөмбөг, волейболын тэмцээн өрсөлдөөн дүүрэн болж өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй багуудаас Этүгэн дээд сургуулийн баг тамирчид түрүүлэн алтан медаль хүртсэн бол ОТИС, ШУТИС-ийн багууд мөнгөн, хүрэл медалийн эзэд боллоо.

Эрэгтэй багуудаас Их засаг Их сургуулийн баг түрүүлж мөнгө, хүрэл медалийг ОТИС болон ШУТИС-ийн багийн тамирчид зүүлээ. Оюутан залуучуудын волейболын тэмцээний аваргаар эмэгтэй багуудаас н.Батбаатар ахлах дасгалжуулагчтай, н.Ундрал ахлагчтай Royal ОУ-ын дээд сургуулийн баг тодорлоо. Мөнгөн медалийн эзнээр ИЗОУИС, хүрэл медалиар ШУТИС-ийн багууд энгэрээ мялаалаа.

Тэгвэл эрэгтэй багуудаас ШУТИС-ийн баг түрүүлж ИЗОУИС, ҮБТДС-ийн багууд удаах байруудад шалгарлаа. Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ой, Нийслэлийн Засаг даргын ивээл доор зохион байгуулагдаж байгаа оюутан залуучуудын спортын тэмцээнд 32 багийн 3000 гаруй тамирчин өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьж байна. Оюутан залуучуудын өрсөлдөх дараагийн тэмцээн бол бүх нийтийн гүйлт, дугуй, шатрын тэмцээн юм.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.