Цөсний хагалгааны дараа сахих дэглэм

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед хүн бүхэн л цөсний хагалгаанд орлоо, чулуу авахууллаа хэмээн ярихыг бид олонтоо сонссон. Цөсний өвчин ийнхүү залуужин хүн бүхэнд тусах болсон нь та бидний буруу хооллолт, амьдралын буруу хэвшлээс болдог гэдгийг харин мэдэх хүн цөөн.

Бие организмд орж ирсэн өөх тосыг, хайлуулах шингээх үүрэгтэй бас нэг чухал эрхтэн бол цөс. Цөс уртаашаа 5-6 см, өргөөшөө 2-3 см диаметртэй хүүдий. Тэр хүүдийд цөс агуулагддаг. Хэвлийн баруун дээд талаар өвдөнө. Өвдөлт нь баруун дал, мөр, гар руу дамжина. Хурц тослог ихтэй хоол идэхэд өвчин сэдэрдэг. Цөс үрэвсвэл томорч, зузааран хэлбэр хэмжээгээ алддаг. Мөн элгэнд өөрчлөлт орно. Түүнээс болж ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдана. Цөсний үрэвсэлтэй хүний царай ногоорсон шарласан байдаг.

Цөсний чулуу үүсэх гол шалтгаан нь бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг хоол тэжээлийн найрлагатай холбоотой. Мөн нүүрс усаар баялаг чихэр, хиам, ундаа, бялуу мөн хэтэрхий их өөх идэх, давс, чихэрлэг зүйл их идсэнээс болдог. Хоёрдугаарт, хөдөлгөөний хомсдол гэж том дайсан бий. Цөсний хүүдий дотор цөс нь өтгөрч, хуримтлагдан наалдсаар чулуу үүсдэг. Үүнээс болж элэг, ходоод болон бусад эрхтэнд нөлөөлдөг. Ийм тохиолдолд чулуугаа авахуулах мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай. Цөсний чулуу хэт томрох, цөсний хүүдийн хүзүү орчмын чулуу өнхөрч, нэг өнхрөхдөө цөсний сувгийг бөглөснөөс хүчтэй өвдөнө. Бие ногоорч ч болно. Удаан хугацаагаар чулуутай явбал цөс зогсонгишиж элэг нь мууддаг учир эмчийн зөвлөснөөр цөсөө авахуулах болдог. Иймд хүний хоол боловсруулах хамгийн чухал эрхтний нэг цөсний хагалгаанд орсон хүмүүст зориулан нэгэн зөвлөгөөг хүргэж байна.

цөсний хагалгааны дараах хооллолт зурган илэрцүүд

Цөсний хагалгааны дараа сахих дэглэм

- Хагалгааны дараа өрөөндөө ирснээс хойш сувилагч таныг хянаж эмчийн бичсэн заалтын дагуу эмийн эмчилгээг хийнэ.

- Амин үзүүлэлтүүдийг 2-3 цагийн хооронд хянаж тэмдэглэнэ. Үүнд: амьсгал, зүрх судас, шарх гуурс тавьсан бол гуурсаар гарч байгаа зүйлийг хянаж тэмдэглэнэ.

- Хагалгаанаас гарснаас хойш 6-8 цагийн дараа сувилагч үйлчлэгчийн тусламжтайгаар босож явна.

- 0 шөлийг сувилагч гардан өгөх ба 50 мл-ээс хэтрэхгүй байх \эхний удаа\, шаардлагатай тохиолдолд 50 мл буцалсан бүлээн ус өгнө.

- Шарх гуурсны орчмоор өвдвөл тэсвэрлэх хэрэггүй. Өвдөлт намдаах эм тариа, лааг 6-8 цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй.

- Хагалгааны дараа хэвлийд гуурс тавьсан бол айж сандрах хэрэггүй. Гуурс нь биеэс хэрэггүй зүйлийг зайлуулж, хагалгааны үр дүнг сайжруулах үүрэгтэй юм.

- Гуурсаар дамжуулан эмийн бодис хийж болно.

- Гуурсны уутанд хуримтлагдсан шингэнийг сувилагчид хянуулан хэмжүүлж асгана.

- Мэс заслын дараа ядарч сульдах нь хэвийн үзэгдэл бөгөөд ердийнхөөсөө илүү унтаж амрах хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам аажимдаа та хэвийн байдалд орно.

- Мэс заслын дараа шархнаас бага хэмжээний тунгалаг шаравтар, улаавтар шингэн гарч болох юм. Харин энэ шингэн нь эвгүй үнэртэй шүүс гарч шархны эргэн тойронд улайж байвал халдвар орсны шинж бөгөөд ихэвчлэн 7-14 хоногт илэрдэг. Энэ тохиолдолд эмчдээ хандана.

Хувцаслалт:

- Агаарын солилцоо сайтай хөвөн даавуун хувцас, биед эвтэйхэн бариу биш байх хэрэгтэй.

Хооллолт:

- №5а хоол иднэ. \Энэ нь өөх тос, давс багатай мах жижиглэж татсан байх\

- Буцалсан ус, бүлээн хар цай ууна.

Хориглох зүйл:

- Архи, пиво

- Тамхи

- Хуурч шарсан,хоносон хоол

- Хүйтэн цай хоол

- Өөх ихтэй мах, утсан мах,загас

- Халуун чанартай болон даршилсан ногоо

- Бяслаг

- Хийжүүлсэн ундаа, жүүс

- Хоол амтлагч

- Тос ихтэй нарийн боов

- Жимс ногоо

- Тараг, сүү

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.55.188.45) 2022-12-09 21:06
      • 0
      • 0

      архи зүгэр биздэ

      Хариулах

    • Зочин

      (157.230.161.81) 2021-05-26 15:58
      • 0
      • 3

      жимс ногоо яагаад хориотой гэж

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.91) 2021-04-02 21:45
      • 0
      • 0

      Хагалгаанд орсон хүн ойрхон жирэмслэж болох уу

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.17) 2020-03-24 16:52
      • 0
      • 4

      hoolnii deglem her udaan barih be. arhi undaa uuh tos sharsan huursan bur idej bhgui ymuu. her udaan gam barih be

      Хариулах

    • Зочин

      (202.131.244.66) 2022-08-01 11:02
      • 0
      • 1

      цөсөө авхуулсан бол насан туршдаа л дэглэм баримтланашт

      Хариулах