Х.Баттулга сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 10:21 цагт
Мэдээний зураг,
УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өнөөдөр Засгийн газрын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д өргөн барилаа. Тэрээр энэ талаарх хүсэлтээ өмнө нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягт өгсөн байсан бөгөөд дэгийн дагуу УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж байгаа юм байна.

Тэрбээр уг хүсэлтдээ "Би цаашид УИХ-ын  гишүүнийхээ ажлыг бүрэн сайн гүйцэтгэж явна. Мөн хөдөө ах ахуйн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн хийнэ" хэмээн бичжээ. Засгийн газрын гишүүн Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хурлаар хэлэлцэх аж. 

 

 

 

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.