Олимпийн аварга Я.Ягр харих болоогүй

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 10:09 цагт
Мэдээний зураг,
Шайбтай хоккейн энэ оны Дэлхийн аваргын тэмцээн тавдугаар сарын 9-нөөс 24-ны хооронд Беларусийн Минск хотноо болно. “Минск-2014”-т ОХУ, Чех, АНУ, Канад зэрэг шилдэг багууд оролцох эрхээ авчээ. Чехын шигшээ багийн бүрэлдэхүүнд Я.Ягр тоглох болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Өдгөө 42 настай Хойд Америкийн мэргэжлийн лигийн “Нью Жерси” багийн алдарт довтлогч Я.Ягр хэлэхдээ “Би бэлтгэлдээ гарсан, гэхдээ шилдэг дөрвөн багийн халз тоглолтонд оролцохгүй. Шууд дэлхийн аваргад тоглоно” гэжээ. Тэрээр шигшээ багийнхаа хамтаар “Нагано-1998” өвлийн Олимпод түрүүлсэн нь оргил амжилт болж байлаа. Мөн Дэлхийн аваргын алт, "Турин-2006" өвлийн ХХ наадмын хүрэл меадль хүртэж байсан юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.