“Камертон” хамтлаг "unplugged" тоглолт хийнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 02-нд 09:14 цагт
Мэдээний зураг,
Монголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits Unplugged” бие даасан тоглолтоо тавдугаар сарын 14-нд “Мишээл экспо”-д 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болсон байна. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлагийнхан анхны бие даасан тоглолтоо 1996 онд “18 нас” нэртэйгээр тоглож байсан билээ. Тэд энэ удаагийн тоглолтдоо сонсогчдын хүртээл болж байсан дуунуудаа амьд хөгжимтэйгөөр дуулах аж.  Гурван цаг 30 минут үргэлжлэх тус тоглолтын үеэр хамтлагийн уран бүтээлчид өөрсдийн тус тусын бие даасан уран бүтээлүүдээсээ мөн толилуулах юм.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.