Түрүү бөх 5000 “ногоон”-оор шагнуулна

Twitter Print
2019 оны 10-р сар 12-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн аравдугаар сарын 11-13-нд Якутын «Триумф» спортын ордонд болно.

12 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Румын, Латви, Афганистан, БНХАУ, Япон, Гүрж, Польш, Литва, Филиппин, Беларусь, Унгар, Молдав, Азербайжан, Болгар, Канад, Энэтхэг, Узбекистан, Кыргызстан, Казахстан, Армен, Македон, БНСУ гэсэн 24 орны бөхчүүд барилдахаар болжээ.

“Рио-2016” олимпийн наадмын аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальт Сослан Романов, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, дэлхийн болон Европын гурван удаагийн аварга Гажи Алиев, “Лондон-2012” олимпийн наадмын мөнгө, “Бээжин-2008” олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга Сушил Кумар, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой аварга Александр Богомоев тэргүүтэй шилдгүүд зодоглохоор мэдүүлэгээ өгөөд байна.
Тэмцээний нийт шагналын сан 100 ам.доллар бөгөөд алт 5000, мөнгө, 3000, хүрэл медальтан 1000 “ногоон” хүртэнэ. Түүнчлэн Якутаад азтай үзэгчийг “Сүзүки” машинаар шагнах юм.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.