Аделийг гоолиг болгосон Sirtfood дэглэмтэй танилц: Анхилам үнэрт тахианы шарсан мах

Twitter Print
2019 оны 11-р сар 08-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Аливаа махыг амтлахад “амралт” хамгийн чухал. Амталсан махыг хангалттай хугацаанд “амрааснаар” амтлагч нь жигд тархдаг.

Орц: 
Дүрлэг:
1ш том улаан лооль
1ш улаан чили
2-3 ширхэг жижиглэж хэрчсэн ногоон олив
5 грамм яншуй
Тал лемоны шүүс

Үндсэн хоол: 
120 грамм тахианы цээж мах
2 цайны халбага нунтаг турмерик
Тал лемоны шүүс
1 цайны халбага оливын тос (түүхийгээр хэрэглэх зориулалттай буюу Extra virgin)
50 грамм жижиглэж хэрчсэн буржгар байцаа
20 грамм ягаан сонгино
1 цайны халбага жижиглэж хэрчсэн цагаан гаа
50 грамм гурвалжин будаа эсвэл булгур будаа

Шим тэжээлийн мэдээлэл: 
Хэмжээ: 1 порц
Калори: 692 ккал
Нүүрс ус: 67 грамм
Эслэг: 14 грамм
Өөх тос: 23 грамм
Уураг: 49 грамм
Төсөв: ₮8,900

Хэрхэн хийх вэ? 

1. Шарах шүүгээг 200-220 хэмд халаана.

2. Юуны өмнө, тахианы махаа 1 цайны халбага нунтаг турмерик, лимоны шүүс болон тал халбага оливын тосоор амтлан 5-10 минут амраагаарай.

3. Энэ хооронд дүрлэгээ бэлдье. Бүх орцоо жижиглэн хэрчээд, лимоны шүүсэнд хольж хутгана. Ногоонуудаа хэрчихдээ шүүсийг нь аль болох шахахгүйг хичээгээрэй.

4. Гал дээр тавьж халаасан хайруулын тавганд амталж, амраасан тахианы махаа хийж, хоёр талаар нь шаргал өнгөтэй болтол нь тус бүр нэг минут шарна. Дараа нь халаасан шарах шүүгээндээ хийж, 8-10 минут болгоорой. Эсвэл өөрийнхөө хүссэн хэмжээгээр болох хүртэл нь хүлээж болно. Болсон гэж үзсэн үедээ шарах шүүгээнээс гаргаж, тунгалаг цаасаар таглан таван минут амраагаарай.

5. Буржгар байцаагаа таван минут жигнэж бэлдэнэ. Сонгино, цагаан гаагаа үлдсэн тал халбага оливын тосондоо зөөлөн гал дээр шарж, үнэртэж эхэлмэгц нь жигнэж бэлдсэн буржгар байцаагаа нэмж дахин нэг минут зөөлөн гал дээр шараарай.

6. Гурвалжин будаа эсвэл булгураа нэг цайны халбага турмерикээр амталж агшааж болгоно.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.