Москвад музей, театр, номын сан хэвийн ажиллаж эхэллээ

Twitter Print
2021 оны 01-р сар 24-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Москва дахь вакцинжуулалтын үр дүн төлөвлөснөөс өндөр байсан тул ОХУ-ын нийслэлд музей, театр, номын сан, болон бусад соёлын байгууллагуудын үйл ажиллагаа сэргээгдэж, хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэллээ.

Мөн үзвэр үйлчилгээ, соёл урлаг, чөлөөт цаг, үзэсгэлэн, боловсрол, нийтийн биеийн тамир, спорын зэрэг бусад ижил төстэй арга хэмжээнүүдийг зохион байгуулж болно. Вакцинжуулалтын үйл явц үр дүнг анхааралтай ажиглаж байсан Москва дахь гадаад улс орны мэргэжилтнүүд Спутник V-д олноор хамрагдах болжээ. Итали улсаас ОХУ -д суугаа онц бөгөөд, бүрэн эрхт элчин сайд, Москва дахь Нью-Йорк таймс сонины сэтгүүлч зэрэг хүмүүс вакцинжуулалтад хамрагджээ.

Нью-Йорк таймс сонины сэтгүүлч вакцинд хамрагдсан тухай нийтлэлдээ "Спутник V вакцин бол Оросын эрдэмтдийн ололт" хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Б.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.