
Тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилсээр байна
Францын засгийн газраас санаачилсан тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэд Бордо хотын захиргааны байрны үүдэнд гал тавьсан байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Франц даяар 1 сая гаруй иргэд тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэх жагсаал цуглаанд оролцсон ба нийслэл Парис хотноо 119 мянган хүн жагсаалд нэгджээ.
Парис хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, Франц даяар 80 хүнийг баривчилжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр Парист жагсаалын үеэр нүүрэндээ маск зүүсэн иргэд дэлгүүрүүдийн цонхнуудыг хагалж, нийтийн өмчийг эвдэлж, гудамжинд бөөгнөрсөн хогнууд, түрээсийн цахилгаан скүүтерүүдийг шатааж, МакДональдс түргэн хоолны газруудад халдсан тохиолдлууд гарсан байна.
Иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглаанаас болж галт тэрэгний хөдөлгөөн саатаж, багш нар болон Шарль де Голийн нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаялт зарлаад байна.
Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн тохиолдлууд Руан, Нант, Рен болон Лорьян хотуудад бүртгэгджээ.
Үйлдвэрчний эвлэлүүд болон зүүнийхэн пүрэв гарагийн жагсаал цуглаан амжилттай боллоо хэмээн үзсэн байна.
Өнгөрсөн 1-р сараас хойш тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцсэн томоохон хэмжээний нийт 9 жагсаал болсон ба үйлдвэрчний эвлэлүүд 10 дахь жагсаалаа ирэх мягмар гарагт зохион байгуулахаар уриалаад байна. Энэ нь Их Британийн эзэн хаан III Чарльзийн Францад хийх албан ёсны айлчлалтай давхцаж байгаа аж.
Түүнчлэн Парис хотын хог ачилтынхан тэтгэврийн шинэчлэлтийг эсэргүүцэн энэ сарын 6-нд зарласан ажил хаялтаа ирэх даваа гараг хүртэл сунгахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор Парис хотын гудамжнаа олон мянган тонн хог хаягдал цуглараад байгаа юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн шинэчлэлтийн тухай хуулийн төслийг парламентын санал хураалтгүйгээр баталсныг дэмжиж буйгаа илэрхийлэн, уг хуулийн төсөл нь тэтгэврийн тогтолцоонд ирээдүйд үүсэх эрсдлээс хамгаалах зорилготой гэдгийг онцолж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(82.132.223.114) 2021-05-05 21:12Hyatadiig zovshooroh ornii toond oruulsan genii Hyatad vactsiniig zovshooroogui gesen chin yu gesen ug ve? Hyataduud yamar vactsin hiilgeed naigas yum be? Hyataduud hystad vactsinaa hereglehgui baigsa yum uu?
Хариулах
Зочин
(122.201.21.151) 2021-05-05 18:59Америкийн эрх баригчдийн дохиогоор ажилладаг ДЭМБ Хятад,Орос хоёрын эсрэг явуулж буй акц гэж харж байна. Түүнийг нь Европын тусгаар улсууд дэмжээд байдаг нь харамсалтай. Солонгос хүртэл хятал, орос вакцинтыг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ.
Хариулах
Зочин
(103.14.37.125) 2021-05-05 16:10Наад чинь яахав дээр Орос Хятад 2 хааж байгаа ухаантай, дэлхийн эрүүл мэндийн байгуулна хүртэл вакциныг нь бүртгэж авахгүй шантааж хийж байна
Хариулах