АНУ руу зургаадугаар сарын 21-нд тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Twitter Print
2020 оны 06-р сар 11-нд 19:08 цагт
Мэдээний зураг,

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар зургаадугаар сарын 21-нд АНУ-ын Сиэтл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх шийдвэр гаргажээ. Уг нислэгээр АНУ-д хүмүүнлэгийн тусламжаар олгож буй нэг сая ам.долларын хамгаалалтын хувцас хэрэгслийг хүргэж өгөх юм. Ингэхдээ АНУ-д гацсан хүндэтгэн үзэх шалтгаантай 250-260 иргэнийг татан авахаар болсон байна.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Маргааш Энэтхэг рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, ламхай нарыг авчирна. Онгоц замдаа Лаос улсад зогсох бөгөөд тэндээс 10 иргэнээ авна. Зургаадугаар сарын 17-нд БНСУ-аас зөвхөн транзитаар ирсэн иргэд, зургаадугаар сарын 18-нд БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдээ авчирна. Зургаадугаар сарын 21-нд АНУ руу нислэг хийнэ. Мөн зургаадугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Ази руу нислэг хийх талаар судалж байна. Энэ сард 2300 орчим иргэдээ татан авахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд агаараар, авто зам, төмөр замаар 63 мянган иргэнээ татан авсан байна. Агаарын тээврээр л гэхэд 9500 иргэнээ татан авсан” гэсэн юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.