“Чалко”-д төлөх өр 132 сая ам.доллар үлдсэн

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 16:20 цагт
Мэдээний зураг,
Монголын хамгийн том хувьцаат, төрийн өмчит компанийн нэг нь “Эрдэнэс Тавантолгой”. Тус компани өнгөрсөн онд 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ онд 11 сая тонн нүүрс экспортлохоор ажиллаж байгаа. Он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” найман худалдан авагчтай 4.2 сая тонн нүүрс борлуулах гэрээг байгуулсан байна. Компани БНХАУ-ын Чалко-д 132 сая ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа аж. Энэхүү өрийг ирэх зургаадугаар сар гэхэд барагдуулсан байхаар төлөвлөсөн ч Чалко өмнө нь Монголоос авсан нүүрсээ борлуулж дуусаагүй байгаа гэдэг шалтгаанаар нүүрсний тээвэрлэлтээ эрс бууруулсан тул өр барагдуулах хугацаа зайлшгүй хойшлохоор болжээ. Манай томоохон стратегийн орд Тавантолгой нь 7.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 8.8 сая тонн нүүрс олборлож, үүнээс 4.5 сая тонныг нь экспортлож, улсын төсөвт нийтдээ 39 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Цаашдаа “Тавантолгой” болон бусад компаниудын нүүрсийг Хятадын “Шиньхуа Энержи” компанид нийлүүлэхээр болсон. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” компаниудын нүүрсийг БНХАУ-ын төрийн өмчит “Шиньхуа Энержи” компанид 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонныг  нийлүүлэхээр Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл хийгдсэн билээ. Ямартай ч БНХАУ-ын Чалко компаниас урьдчилан зээлж аваад “идчихсэн” 500 сая ам. долларын үлдэгдэл 132 сая ам. долларыг наадмаас өмнө төлж дийлэхгүй нь бололтой.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.