Хойд Солонгос шумбагч онгоцноос пуужингийн туршилт явуулжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгосын тал өнгөрсөн лхагва гарагт туршилтын журмаар шумбагч онгоцноос шинэ төрлийн баллистик пуужин хөөргөсөн талаар тус улсын Цахилгаан холбооны төв агентлагаас мэдээлжээ.

Он гарсанаас хойш Пхенъян пуужингийн 10 туршилт явуулсан ба энэ удаагийнх 11 дэх нь болж байгаа юм. Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдээлж байгаагаар Вонсан боомт хотын ойролцоо байрлаж байсан байлдааны шумбагч онгоцноос хөөргөсөн баллистик пуужинг "босоо горим"-оор хөөргөсөн ба тус улсын удирдагч Ким Жон Ун маш чухал ач холбогдол бүхий энэхүү туршилтыг амжилттай явуулсан албан хаагчдад халуун баяр хүргэсэн гэнэ.

Өмнөд Солонгосын талаас мэдээлж байгаагаар пуужин Японы тэнгист унасан ба унахаасаа өмнө 450 км замыг туулж, 910 км өндөрт хөөрч чаджээ. Он гарсанаас хойш Пхенъян зөвхөн богино зайны пуужин туршиж байсан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгосыг баллистик пуужин туршихыг хориглосон ба Пхенъяны энэ удаагийн туршилт олон улсын эрх баригчдын санааг зовоож байна. Вашингтон болон Токиогийн зүгээс Пхенъяны пуужингийн туршилтыг буруушааж буйгаа мэдэгджээ.

Image result for В КНДР подтвердили, что провели тестовый запуск баллистической ракеты

Лхагва гарагт явуулсан пуужингийн туршилтаас хэдхэн цагийн өмнө Пхенъян Вашингтонтой Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид болгох тухай яриа хэлэлцээрээ сэргээнэ хэмээн мэдэгдсэн юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын өнгөрсөн 2-р сард Вьетнамын Ханой хотноо хийсэн яриа хэлэлцээр тодорхой үр дүнд хүрэлгүй төлөвлөсөн цагаасаа өмнө дууссан билээ.

Эх сурвалж: ТАSS.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.