В.Путин Украинд тавьж буй шаардлагуудаа танилцууллаа

Twitter Print
2022 оны 03-р сар 18-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн пүрэв гарагийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, Украинтай энхийн хэлэлцээр хийх нөхцлүүдийг танилцуулжээ. 

В. Путин, Режеп Тайип Эрдоган нарын яриа дуссаны дараа БиБиСи агентлагийн сэтгүүлч Туркийн Ерөнхийлөгчийн зөвлөх Ибрагим Калинтай холбогджээ

Ибрагим Калины мэдээлснээр ОХУ-ын Украинд тавьж буй шаардлагуудыг хоёр хэсэгт хувааж болох ба эхнийх хэсэгт ОХУ Украинаас төвийг сахиж, НАТО-д элсэхгүй байх, ОХУ-д аюул учруулахгүй гэсэн баталгаа өгөх, нео нацизмын бүх хэлбэртэй тэмцэж, үгүй хийх зэрэг шаардлагуудыг тавьжээ. 

Хоёр дахь хэсэгт В. Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нүүр тулан уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Ибрагим Калины үзэж байгаагаар В. Путин В. Зеленскийтэй уулзах үеэрээ Донецк ба Луганск зэрэг бүс нутгуудын асуудлыг хэлэлцэж, Украинаас Крымийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхийг шаардаж болзошгүй ба эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрөх нь Украины хувьд хүндрэлтэй байх аж. 

Зарим ажиглагчид В. Путин эдгээр  шаардлагуудыг тавихын тулд Украин руу халдаж, дайн байлдаан үүсгэх шаардлага байхгүй байсан хэмээн үзэж байна. Түүнчлэг Украины тал ОХУ-тай энхийн хэлэлцээр боловсруулах явдалд  анхааралтай хандахгүй бол Ерөнхийлөгч В. Путин эсвэл түүнийг залгамжлагч уг хэлэлцээрийг Украин руу дахин халдахдаа ашиглаж болзошгүй гэжээ. 

Сүүлийн 3 долоо хоногийн турш Украины хотууд ОХУ-ын зэвсэгт хүчний бөмбөгдөлтөнд өртөж, сая сая украинчууд эх орноосоо дүрвэхэд хүрсэн билээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд Украинтай энхийн хэлэлцээр хийх нь нэг ёсны ялалт болох ч Украинд болж буй үйл явдал оросуудын бухимдлыг төрүүлж, түүний нэр хүнд унасаар байгаа гэдгийн ажиглагчид онцолсоор байна.

 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.