Хятад улсад ялын дээд хэмжээ буюу цаазын ялыг 70 тохиолдолд өгдөг

Twitter Print
2021 оны 04-р сар 01-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Хятад улсад ялын дээд хэмжээ буюу буудан алж цаазлах ялыг эдгээр тохиолдлуудад өгдөг.

1. Эх орноосоо урвах

2. Салан тусгаарлах узэл

3. Зэвсэгт бослого, эмх замбараагуй байдал үүсгэх

4. Дайсны талд урвах

5. Тагнах уйл ажиллагаа

6. Улсын нууц чухал мэдээ баримтыг худалдан авах, айлган сүрдүүлэх замаар олж аван хилийн чанадад дамжуулах

7. Дайсанд худалдагдах

8. Ажлын хариуцлага алдсанаас болж гал туймэр тавих

9. Ажлын хариуцлага алдсанаас болж үерт автуулах

10. Ажлын хариуцлага алдсанаас болж дэлбэрэлт үүсэх

11. Мөн ажлын хариуцлага алдсанаас болж хорт бодис, хий алдагдуулсан

12. Ажлын хариуцлага алдсанаас болж нийгмийн аюулгуй байдлыг тогтворгүй, хэцүү байдалд хүргэх

13. Тээврийн хэрэгсэлээр хор хөнөөл учруулах

14. Мөн замууд болон тээвэрийн хэрэгслүүд зорчих бүх төрлийн байгууламжуудад хор хөнөөл учруулах

15. Цахилгаан дамжуулах, үүсгэх хэрэгсэлд хор хөнөөл учруулах

16. Галын аюултай болон дэлбэрэх аюултай тоног төхөөрөмжинд хор хөнөөл, гэмтэл учруулах

17. Онгоц болон нисдэг төхөөрөмжүүдийг эзлэн авах

18. Зэвсэг, галт хэрэгсэл, дэлбэрэх бодисыг хууль бусаар үйлдвэрлэх, зарж борлуулах, тээвэрлэх, шуудангаар бусдад илгээх

19. Цөмийн зэвсэгийн материалыг хууль бусаар олж эзэмших, зарах, тээвэрлэх

20. Галт зэвсэг, дэлбэрэх бодис хулгайлах

21. Мөн галт зэвсэг, дэлбэрэх бодисыг дээрэмдэх

22. Хордсон болон хортой хунсний бүтээгдэхуун үйлдвэрлэх, борлуулах

23. Хуурамч эм, эмийн бодис үйлдвэрлэх, борлуулах

24. Зэвсэг, галт хэрэгсэл хил дамжуулан зөвшөөрөлгуй оруулах (контрбанд)

26. Хуурамч мөнгөн тэмдэгт хууль бусаар хил давуулах (контрбанд)

27. Соёлын үнэт зүйлсийг хууль бус хил давуулах (контрбанд)

28. Үнэт металлыг контрбандлах

29. Ховор ан амьтан болон түүгээр бүтээсэн зүйлс контрабандлах

31. Энгийн бараа болон бусад материалаг үнэт зуйлсийг контрабандлах

31. Хатуу хаягдалыг контрабандаар хил давуулах.

32. Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх

33. Хөрөнгийг фондын залилан хийх

34. Вексель болон үнэт цаасны залилан хийх

35. Санхүүгийн бусад аргаар залилан хийх

36. Аккредидив-аар залилан хийх

37. Нэмуу өртөгийн татварын (НЕТ) хуурамч чек егч экспортын НЕТ-ийг буцааг авах аргаар хууль бусаар нэмүү ашиг олох, татварын болон бусад хураамжийг төлөхгуй байх

38. Тусгай зориулалтын-НЕТ-ийн чек, тамгуудыг уйлдвэрлэх, зарж борлуулах

39. Санаатайгаар хун алах

40. Санаатайгаар хун зодож гэмтээх

41. Хүчиндэх

42. Насанд хурээгуй хүүхдийг хүчиндэх

43. Хүн барьцаалах

44. Хүүхэд болон эмэгтэйчуудийг хулгайлах, зарах

45. Дээрэм

46. Хулгайлах-завших

47. Гэмт хэрэг үйлдэх арга болон мэдээлэл-зааварчлагыг бусдад дамжуулах, туслах, нууж далдлах

48. Зэвсэг хэрэглэн оргох

49. Зэвсэг хэрэглэсэн орголтыг зохион байгуулах, түүнд туслах

50. Археологийн үнэт, эртний булш бунханг ухаж дээрэмдэх

Дээр үеийн хумуусийн чулуужсан яс, эртний ургамал амьтаны чулуужсан олдворыг ухаж, дээрэмдэх

52. Мансууруулах бодисыг үйлдвэрлэх, зарах, тээвэрлэх

53. Биеээ үнэлэгчидийг байршуулах, үйлчилгээг зохион байгуулах

54. Хүчээр биеийг нь үнэлуулэх

55. Цэргийн зориулалтын тоног төхөөрөмж, байгууламжийг сүйтгэх

56. Цэргийн зориулалтын хуурамч (хэрэглэх шаардлага хангахгуй) төхөөрөмж, барилгын материалах нийлүүлэх

57. Улсын өмч, фондын хөрөнгийг хулгайлах, үрэгдуулэх

58. Хахууль өгөх.

59. Байлдааны үед тушаал биелүүлэхгуй, захирагдахгүй байх.

60. Цэргийн чухал мэдээг нуух, зориуд хуурамч мэдээ дамжуулах

Цэргийн байлдааны тушаалыг дамжуулахаас татгалзах болон хуурамч тушаал өгөх

62. Дайсанд олзлогдох

63. Байлдааны фронт дээрээс зугтах, урвах

64. Байлдааны тушаал гүйцэтгэхэд саад учруулах

65. Цэргээс оргох

66. Байлдааны үед үймуулсэн мэдээ, цуу яриа тараах

67. Цэргийн зориулалттай тоног төхөөрөмж, матераилаг зүйлсийг хулгайлах, дээрэмдэх

68. Цэргийн зориулалтын тоног төхөөрөмжийг зарах, хууль бусаар бусдад ашиглуулах

69. Байлдааны үед энгийн ард иргэдийн өмчийг хулгайлах, дээрэмдэх, хүн амыг тамлан зовоох.

Орчуулсан:

Д.Баттулга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.