
XX зууны хамгийн том хөлөг онгоцны осол “Титаник”-ийн тухай олон сонирхолтой баримт байдаг. “Хэзээ ч сүйрэхгүй” гэсэн тодотголтой бүтээгдсэн тус хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Их Британиас Нэгдсэн улсын Нью Йорк хотыг зорин анхны аялалаа хийсэн. Гэвч замдаа мөсөн уул мөргөж 1500 гаруй хүн амь эрсэдсэн билээ.
“Титаник”-ийн сүйрлээс үлдсэн хамгийн сүүлийн гар бичмэл, захидлыг саяхан дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ захидал 119 мянган евро буюу 500 гаруй сая ам.долларын үнээр худалдаалагджээ.
Уг захиаг “Титаник”-аар зорчиж явсан нэгэн залуу сүйт бүсгүйдээ бичсэн бөгөөд хөлөг онгоц сүйрэхээс 12 цагийн өмнө бичсэн гэнэ. Цаг хугацаа улиран одох тусам үнэ цэнэ нь нэмэгдэх уг захидлаас гадна “Титаник” хөлгийн хөгжимчид тоглож байсан хийл хөгжмийг дуудлага худалдаагаар оруулахад 900 мянган еврогийн үнэд хүрчээ.
Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: zoloo_fifa@yahoo.com
Утас: 76110303, 76110505
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.