“Монголын киночдын өдөр” тохиож байна

Twitter Print
2014 оны 05-р сар 01-нд 12:02 цагт
Мэдээний зураг,
Ардчиллын шуурга сэвэлзэж эхлэсэн 1990 оноос Монголын кино урлагийнхан тархай бутархай явж ирсэн. Энэ байдлыг таслан зогсоож монголын кино урлагийг хөгжүүлэхээр 30 гаруй төрийн бус байгууллагууд нэгдэж “Кино урлагийн зөвлөл”-ийг байгуулжээ.  Тэд тавдугаар  сарын 1-нийг ийнхүү онцолсон нь учиртай гэнэ. Монголын анхны кино театр болох “Ард” нь 5-р сарын 1-нд анх үйл ажиллагаагаа явуулж байжээ. Иймээс цаашид жил бүрийн энэ өдрийг Монголын киночдын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтжээ.


МКУЗ нь кино урлагийн салбарыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэх, кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлого гэсэн гурван чиглэлт бодлогыг боловсруулж төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэн уялдуулж ажиллах зорилготой аж. Мөн зөвлөл байгуулагдсанаар Монголын кино урлагийг дэлхийн төвшинд хүртэл хөгжүүлэн ажиллах боломжтой аж.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: ding_ding48@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.