Р.Гантөгс Токиогийн олимпийн Бамбарын буухианд оролцлоо

Twitter Print
2021 оны 05-р сар 23-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

Токиогийн олимпийн бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлж, Японы нийт 47 мужаар айлчлан долоодугаар сарын 23-нд албан ёсоор мандаж, олимпийн наадам дуустал гэрэлтэх болно.

Өнөөдөр Тоттори мужийн Тоттори хотын олимпийн бамбарын буухианд монгол залуу Р.Гантөгс оролцсон байна.

Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан бөгөөд “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулдаг аж.

Монголын Үндэсний Олимпийн хороо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинсандаг

      (103.26.194.36) 2014-05-05 21:12
      • 0
      • 0

      ардчлалын 24 жил аллага хүчирхийлэл авилга хээл хахуул архидалт янхандалт найгаа алдаж эмх замраагүй явдал газар авч хүн чанар монгол ёс суртахуун салхинд хийссэн мэт алга болж эх орон газар шороогоо уралдан худалдаж баяжиж байна бид муу нэрт социализмын үед арай ч им байгаагүй шүү дээ энэ газар шороо эх нутаг зан заншил ёс суртахуунаа цусаараа хангаалж ирсэн бүү март мартвал сөнөнө!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

      Хариулах