Б.Жаргалсайхан: Замын түгжрэлийг ингэж бууруулахгүй ээ, хонгоруудаа

Twitter Print
2019 оны 12-р сар 01-нд 18:54 цагт
Мэдээний зураг,

Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх саналыг Хотын захирагч  С.Амарсайхан гаргасан. 

Түүний хэлснээр, татварыг нэмэх нэг үндэслэл нь замын түгжрэлийг бууруулах хэмээн тайлбарлаж байгаа юм. Тэгвэл “Буян”-гийн Б.Жаргалсайхан хотын даргын саналтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр фэйж хуудастаа “Хотын төвийн түгжрэл Баянхошуунаасаа гардаггүй Бандгай, Эмээлтийн Сандаг хоёрт ямар хамаа байна. Гэтэл хотын энэ муу хоёр дарга малийтал инээж байгаад автозамын хураамжийг тав дахин нэмээд хаячихлаа.

Автозамын түгжрэлийг бууруулах шийдэл нь гэнэ. Мөнгө салгах тухай бодсон болохоос авто түгжрэлд огт хамаагүй шийдвэр гаргалаа. Ядарсан иргэдээ шулах гэсэн ядмаг санаа болох учраас асуудал шийдэх арга зам байсангүй ээ. Би уг нь ингэж зөвлөөгүй шүү дээ. ("Автозамын түгжрэлийг шийдэхэд ийм амархан" нэртэй постоос үзэж болно) Миний шийдэл бол Төрийн албанд ажилладаг 170 мянган хаагчийг (Өглөөнөөс орой хүртэл автозогсоолуудад үнэгүй машинаа тавьдаг) автобусаар зорчуулах гаргалгаа байв. Хотын дөрвөн талд (Амгалан, Таваншар, Долоон буудал, Зурагтын эцэс гэх мэт) үнэгүй том зогсоолууд бий болгох, хотын төв, яам, захиргаа, Төрийн ордны зогсоолуудыг өндөр төлбөртэй болгох гэсэн санал байлаа” гэсэн байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Аагий

      (182.160.39.250) 2019-12-02 22:37
      • 0
      • 0

      Үзлэгт орход зам ашигласны төлбөрөө нэхээд нийтээр нь авна, замын түгжрэлд яг яаж нөлөөлөх вэ?

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.147) 2019-12-02 14:25
      • 0
      • 0

      Brt avtobus moodnoos garch

      Хариулах

    • Zochin

      (175.223.38.9) 2019-12-02 08:20
      • 0
      • 0

      Hotiin tovruu ordog zaisangiin zamiig haaj eserguutselee ilerhiileh heregtei shuu ard tumnee ilt shulsan shiidver bna oorsdoo albanii tereg unaad tatvar tolohgui shuu dee

      Хариулах